С.Амарсайхан: Хүүхдийн тэтгэмж төлөлт дөнгөж 29 хувь байна. Хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй бол алданги, хүү тооцно

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, иргэдийг хохирлыг цаг тухайд барагдуулах зэргээр шударга ёсыг нэг мөр тогтооно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэв.

Үүний тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой багц хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар тогтжээ.

Багц хуулийн талаар тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнөөдөр 60,000 орчим гүйцэтгэх хуудас бий. Үүний 35,000 орчим иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл. Биелэлт нь 13 хувь. Нийт 7.1 их наяд төгрөгийн дүн бүхий 17,748 гүйцэтгэх хуудас байгаа. Эдгээр гүйцэтгэх хуудас түдгэлзсэн байдалтай байгаа нь иргэд хохирлоо барагдуулж чадахгүй байна гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарцаагүй биелдэг, гэрээ хэлцэл хамгаалагддаг, шударга ёс бодитой хэрэгждэг болгохтой холбоотойгоор ийнхүү шинэчилнэ.

Хуулийн төслийн талаар товч танилцуулбал 

  • Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоог бүрэн шинэчилнэ. Иргэний шийдвэр гүйцэтгэх алба нь цолтой, цэргийн байгууллагын зарчмаар ажилладаг. Тэгвэл иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэгчдийг цолгүй болгоно. Энгийн алба хаагч болгон гүйцэтгэлтэй нь уялдуулж үйл ажиллагааных нь үр дүнг үнэлдэг болно.
  • Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа зориуд удаашруулдаг тохиолдол бий. Тухайлбал 32 жил болчихсон шүүхийн шийдвэр байдаг. 25 жил болсон, 12 жил болсон гээд шүүхийн шийдвэрүүд биелэгдээгүй байгаа. Байраа залилуулсан, эд хөрөнгөөрөө хохирсон гэх мэтчилэн олон хэргийн цаана иргэдийн амьдрал бий. Ийм асуудлуудыг цэгцэлнэ.
  • Албадан гүйцэтгэх үйл ажиллагааг зориуд гацаах хойшлуулах зорилгоор гаргадаг гомдол бий. Шүүгч шуурхай шийдвэрлэдэг байх, энэ хооронд үйл ажиллагааг үндэслэлгүйгээр түдгэлзүүлдэгггүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хилийн хориг тавигдсан 1,000 гаруй иргэн, эд хөрөнгөө битүүмжлүүлсэн хэдэн мянган иргэн бий. Нөгөө талд хохирлоо барагдуулж чадаагүй тэднээс олон хүн байгаа. Иймд бүх асуудлыг ил тод болгож, иргэд мэдээллээ нээлттэй авдаг болгоно. Хэн нэгэн алба хаагчийг гуйдаг, хүлээдэг биш бүгд тодорхой байдаг болгоно.
  • Шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлэх эрх зүйн болон эдийн засгийн орчныг бүрдүүлнэ. Хүүхдийн тэтгэмжээс эхлээд эзэнгүйддэг, төлөгддөггүй асуудал бий. Хүүхдийн тэтгэмж төлөлт өнөөдрийн байлдаар дөнгөж 29 хувьтай байгаа тул алданги, хүү тооцдог болох замаар хохиролгүй болгоно. Шүүхийн шийдвэр тухайн цагтаа биелэгдээгүй бол тэрхүү цаг үеийн үнэ цэн, ханшийн ханшийн зөрүү гэж асуудал бий учир хүү тооцох замаар иргэдийг хохиролгүй болгоно" гэлээ.