Мексик 40 жилийн "хүлээсээ тайлав"
Мексикийн "Ацтека" цэнгэлдэхэд 80,824 үзэгчдийнхээ өмнө Мексикийн шигшээ баг Эквадорыг 2:0-ээр буулган авлаа. Эхний хагасын 22 болон 31 дэх минутад оруулсан гоолынхоо ачаар "Ацтекүүд" 40 жилийн хүлээсээ тайлав.
Цэнгэлдэхийн ойролцоо аянга цахилгаан цахисны улмаас тоглолт цаг гаруй саатсан байна.
Мексикийн шигшээ баг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д 1930 оноос хойш оролцсон баялаг түүхтэй баг. Тэр ч бүү хэл 1970, 1986 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулсан билээ.
Гэхдээ хамгийн оргил амжилт нь 1986 оны ДАШТ-д шөвгийн наймд хүрсэн байдаг. Тодруулбал шөвгийн 16-д Болгарыг 2:0-ээр хожоод шөвгийн наймд Баруун Германы багтай үндсэн цагт 0:0-ээр хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор хасагдаж байв.
Тэд 1988 онд эрхээ хасуулсныхаа уршгаар 1990 онд Итали Улсад болсон ДАШТ-ийг өнжсөнөөс хойш долоон тэмцээн дараалан хэсгээсээ шалгарсан ч нэг ч ялалт авч чадаагүй юм. Дөрвөн жилийн өмнө хэсгээсээ шалгарсангүй.
Гэхдээ 1986 оны Бразил шөвгийн наймд Францад торгуулийн цохилтоор хожигдсон бол нутагтаа болсон ДАШТ-д Итали Улс хүрэл медаль хүртсэн аж.
Мексикийн шигшээ баг шөвгийн 16-д Англи, Конгогийн хожсонтой нь тулна. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар долдугаар сарын 6-ны Даваа гарагт 08:00 цагаас болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

