Playtime хөгжмийн фестивалийн хоёр дахь өдрийн УРАН БҮТЭЭЛЧИД болон ЭХЛЭХ ЦАГ

 -  "Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болох гэж байна.  Иймд эхний өдрийн онцлох хамтлаг болон уран бүтээлчдийн гарах цагийг хүргэж байна.  Энэ жил нийт уран бүтээлчдийн 49% нь амьд хөгжмийнх, 51% нь электроник хөгжмийнх байгаа юм. "Playtime" хөгжмийн фестивалийг зорин очихоосоо өмнө уран бүтээлчидтэй танилцаж, хөгжмийг нь сонсож үзээд  өөрийн сонсох хамтлаг дуучдынхаа жагсаалтыг гаргаарай. Хайртай хамтлаг, уран бүтээлчдээ болон цоо шинэ мэдрэмжүүдийг алдалгүй сонсохын тулд урьдаас өөрийн жагсаалтаа гаргаж сонсохыг зөвлөж байна.  

Kings of Convenience
Хоёр дахь өдрийн онцлох хамтлаг болох Kings of Convenience нь Eirik Glambek Bøe, Erlend Øye нарын байгуулсан Норвегийн хоёр гишүүнт дуэт бөгөөд нарийн acoustic хөгжим, дотнын шүлэглэлээрээ алдартай. Bergen хотын хөгжмийн орчинд төрж, Quiet Is the New Loud дебютээрээ минималист, мэдрэмжийг шууд дамжуулсан indie folk урсгалыг тэргүүлсэн. Хоёр хоолой, хоёр acoustic гитар дээр бүтээгдсэн хөгжим нь jazz, Бразил хэмнэл, поп урсгалаас нарийн нөлөөг шингээж, хайр, өөрчлөлт, эргэцүүлэл дүүрэн дууг энгийн бөгөөд гүнзгий байдлаар дамжуулдаг. Тэдний ялгаатай хувь хүний онцлог нь бүтээлч хүчийг бий болгож, цаг үеэс үл хамаарах өвөрмөц дуугаралтыг бүрдүүлдэг.
13:00–21:00 цаг
Хоёр дахь өдрийн тоглолтууд харьцангуй эрт буюу 13:00 цагаас эхлэх ба төв тайзыг Хятадын Шинжаан дахь Монголчуудын нийгэмлэгийн гишүүдээс бүрдэх Horse Radio хамтлаг нээхээр байна. Харин 20:00 цагаас Playtime наадмын энэ жилийн онцлох хамтлаг болох Kings of Convenience тайзнаа гарах юм байна. 13:00-21:00 цагийн хооронд түлхүү амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлчид байна.
DIIV
Хоёр дахь өдрийн бас нэгэн онцлох хамтлаг болох DIIV нь dream-pop болон shoegaze урсгалыг шинэ үеийн сонсогчдод дахин таниулсан Америкийн рок хамтлаг юм. Тэдний хөгжим манан мэт гитарын өнгөнөөс илүү харанхуй, өргөн цар хүрээтэй дуугаралт руу хувьсан хөгжиж, гялалзсан уур амьсгал, пост-индастриал хэмнэл, оршихуйн тухай утга санааг хослуулдгаараа онцлог. Бүтээлч ардчиллын зарчмаар ажилладаг тус хамтлаг зөрчил ба хамтын ажиллагааг дуугаралтаа бүрдүүлэх чухал хүч гэж үздэг бөгөөд тэдний хөгжим нэгэн зэрэг гунигтай атлаа найдвар төрүүлэм мэдрэмжийг төрүүлдэг.
21:00–00:00 цаг
21:00-00:00 цаг хүртэл мөн адил түлхүү амьд хөгжмийн уран бүтээлчид байгаа ба төв тайзан дээр 21:40 цагаас Playtime наадмын энэ жилийн онцлох хамтлагуудын нэг болох DIIV тайзнаа гарах юм байна. Түүнчлэн Монголын эстрад, рок поп хөгжмийн тайзнаа улс төр, нийгмийн хурц сэдэвтэй дуунуудаараа 1989 онд тодрон гарч ирсэн Хонх хамтлаг 989 tent тайзан дээр 23:00 цагаас уран бүтээлээ хүргэх юм байна. Мөн электроник хөгжмийн Naaglihats тайзыг продюсер, хип хоп DJ Bodikhuu нээхээр байна.
00:00–06:00 цаг
Шөнө дунд 00:00 цагаас эхлэн электроник хөгжмийн цаг эхлэх ба энэ жилийн онцлох Aisha Devi, Jasss, Rhom Omit зэрэг уран бүтээлчид тайзнаа гарахаар байна. Харин энэ цагийн хөтөлбөрийн цорын ганц амьд хөгжмийн тоглолтыг The Colors хамтлаг толилуулах болно. Dunzengarav Music Bar-н Dj нарын тоглолт энэ цагт эхлэхээр байна.
06:00–10:00 цаг
Эхний өдрийг 06:00–10:00 цагт Hip-Hop болон Breakbeat урсгалаар уран бүтээлээ туурвиж буй продюсер, битмэйкер, багш OG тэргүүтэй DJ нар өндөрлүүлэх нь ээ.
Нийт амьд хөгжмийн хамтлаг, уран бүтээлчидтэй танилцах бол энд дарна уу .
Электроник хөгжмийн уран бүтээлчидтэй танилцах бол энд дарна уу .