Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох санал хураалтаас АН-ын бүлэг маргааш хүртэл завсарлага авав

А.Ням-Өлзий, iKon.mn
2026 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:44 2026/07/01

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох эсэхийг шийдэх санал хураалт явуулах болов. 

Энэ үед хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байгааг тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдэгдлээ.

Чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт хоёр хоног бус маргааш болтол завсарлага өгч байгааг УИХ-ын дарга хэлэв.

Ийнхүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгох асуудал маргааш хүртэл хойшлов.

14:43 2026/07/01

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоог хэлэлцэж эхэллээ. 

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Э.Анарыг тус албан тушаалд томилохыг дэмжсэн юм. 

ШУУД ҮЗЭХ: 

13:50 2026/07/01

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв. 

Нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулсан юм. Сонсголын тайланг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж танилцуулсан бөгөөд Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж тус сонсголд оролцсон гишүүд дэмжжээ. 

Сонсголын тайлантай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар банкны системд шинээр нэвтрүүлсэн iban дугаарын чирэгдлийг арилгаж, хэрэглээнээс халах боломжтой эсэхийг тодруулав. 

Нэр дэвшигч Э.Анар "iban дугаарыг 2020 оноос хойш хэрэгжүүлээд Монгол Улсын стандартад нийцүүлж, төлбөр тооцоонд ашиглаж байгаа. Нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн. Иргэдийн зүгээс тооны орон ихэссэн гэдэг асуудлууд гаргаж байгаа. Гэхдээ үүнийг банкны апликейшн дээр илүү хялбараар шийдэх, иргэд өөрсдөө утасны дугаараа банкны данстай холбосноор зөвхөн утасны дугаараас эсвэл имэйл хаягаар төлбөр тооцоо хийж, дансны мэдээлээ авдаг болох боломжийг бүрдүүлнэ" гэдэг хариулт өгөв. 

Ийнхүү асуулт, хариулт өндөрлөснөөр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. 

Байнгын хорооны энэхүү шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэнэ. 