Хогоо цэвэрлэж, хотоо цэмцгэр болгохыг уриалав

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг баталсан байна. Гэвч эдгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч уриалга гаргажээ.

Журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх орчны, мөн дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн хог хаягдлыг  цэвэрлэж, орчны бохирдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байна.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойролцоох 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, илүү аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлж ажиллахыг уриалав.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс