ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбооны Их Хурал боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо (МАМСХ)-ны Их хурал боллоо. Хуралд гишүүн холбоод, эмэгтэй тамирчид, ахмад тамирчид, гавьяат тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн болон өсвөрийн тамирчдын эцэг эхийн төлөөлөл болсон 35 хүн оролцов.

Хурал шинэчлэгдсэн дүрмийн дагуу явагдсан бөгөөд уг дүрмийг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Олон улсын автомашины холбоо (FIA), Олон улсын мотоциклын холбооны (FIM) дүрэмд нийцүүлэн боловсруулсан юм.

Улмаар хурлын төлөөлөгчид дүрмийн энэхүү өөрчлөлтийг олонхын саналаар батлав. Мөн хурлаар ирэх дөрвөн жил холбоог удирдах удирдлагын багийг сонгосон юм.

МАМСХ-ны Удирдах зөвлөлд: -

  • Батхүүгийн Ганхөлөг
  • Бямбасүрэнгийн Бат-Ундрал
  • Чулууны Ганзориг
  • Билэгтийн Мөнхжаргал
  • Батсүхийн Энхбаяр
  • Энхтайваны Эрдэнэбат
  • Түргэнтөрийн Ганболд
  • Мягмаржавын Идэрбаатар
  • Оросоогийн Дөлгөөн нар сонгогдлоо.

Улмаар МАМСХ-ны ерөнхийлөгч Б.Ганхөлөг ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Ганзоригийг, Автомашин хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Т.Ганболд, Мотоциклын спорт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхжаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-Ундралыг тус тус сонгов.

 

Эх сурвалж: Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
хар батгана [80.94.92.106] 2025/4/14
амгалан тайван байх хотын соёл юм хотын соёл гэж шаар дуртай хар бацаануудын хар батгана дуутай 2 дугуйтын дуу чимээгээ ярьсан уу 1111 төвд мэдээлж эд нарыг журамлахгүй бол зүрх судасны өвчин ихэсч настайчууд даралт харвалаа.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.24] 2025/4/14
батхүү , номтойбаяр 2 тусдаа авто уралдааны холбоотой. энэ асуудлаасаа болж ордонд зодоон болж , хашлага давуулан түлхсэн
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2025/4/14
35 хүн хуралд оролцоод 15 дарга болсн юм байх даа. мэдээнээс тэгж ойлголлоо ккк
1 | 0 Хариулах
Сокол [103.57.92.190] 2025/4/14
Хотын замаар спорт яндантай давхиад байдаг эргүү толгойнууд одоо болих хэрэгтэй хүн байна да энэ чинь одоо
2 | 0 Хариулах
💩 [66.181.189.247] 2025/4/14
Tanai hujaanuudin l avchirch baigaag avch bgshd,ter si ahdaa helehguiyu
0 | 0 Хариулах