Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд өчигдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэгийн хана цуурчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн.

Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг