УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдрийн хуралдаанд макро эдийн засгийн үзүүлэлт, инфляц өсөж байгаа шалтгаан, төсвийн орлого буурч байгаа талаар мэдээллийг хаалттайгаар өглөө.
Үүнээс ганц нэг тоо дурдвал, инфляц 9.6 хувь болсон байна. Хоёр оронтой тоон хүрэх нь. Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар тасарсан. Энэ хавар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч магадгүй гэдэг зүйл яригдаж байна.
Мөн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулахтай холбоотой асуудлаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хуул зүйн сайд О.Алтангэрэлээс мэдээлэл авлаа. АН үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дэмжсээр ирсэн. Энэ байр суурин дээрээ байгаа гэдгийг бүлгийн гишүүд илэрхийлсэн” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|