Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байгаа бөгөөд хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудах төлөвтэй байгаа юм байна.
Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцрын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөв.
ДӨРӨВДҮГЭЭр сарын олон жилийн дундаж ямар байдаг вэ?
Дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД-аар
- Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн,
- Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан,
- бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг.
Дөрөвдүгээр сарын хур тунадас ОЖД-аар
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм,
- Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм,
- бусад нутгаар 2–6 мм ордог байна.
2025 оны дөрөвдүгээр сарын урьдчилсан төлөв:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР
Агаарын дундаж температур:
- Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн,
- бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД-ийн орчим,
- Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байна.
- Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС–аар хүйтэн байх бол
- хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас: Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР
Агаарын дундаж температур:
- Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол
- хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
- Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим
Хур тунадас:
- Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД–аас бага,
- Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
- Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР
Агаарын дундаж температур:
- Нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага,
- бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна.
- Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол
- хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас:
Сарын эхний хагаст харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР
Агаарын дундаж температур:
- Нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
- Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол
- хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас:
- Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
- Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр,
- харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!