Хятадын хамгийн том онлайн худалдаа болон ложистикийн компани болох JD.com нь Global Fortune 500 компанийн 47-д жагссан, нийт орлого 2024 оны байдлаар $158 тэрбум доллароор хэмжигдэж байна. JingDong компанийн үйл ажиллагааны цар хүрээ:
Худалдаа, Тээвэр, Үл хөдлөх, Үйлдвэрлэл, Технологи, Эрүүл мэнд, Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг уг том байгууллагын олон улс дахь үйл ажиллагааны тэлэлтийг хариуцан ажилладаг “Jingdong Worldwide LLC” компаниараа дамжуулан “JingZhong” платформ нь хамтрагч орнуудын цахим худалдааны тэргүүлэгч компаниудтай хамтран, зах зээлээ тэлж нийт 176 оронтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргээд байна. Энэхүү бодлогын хүрээнд Төв Азийн бүсээс Монголын зах зээлд онлайн худалдааны тав тух бүтээгч дижитал шийдэл Стора Централ ХХК компанитай JingDong Wordwide нь хамтын ажиллагааны гэрээг зурж Монголын зах зээлд нэвтрүүлэх албан ёсны хамтралыг эхлүүлж байгаагаа зарлалаа.
Стора Централ ХХК нь JD.com дээрх бүтээгдэхүүнийг худалдаалж, тээвэрлэн авчрах Монголын тэргүүлэгч дижитал цахим худалдааны платформ бөгөөд бизнесийн томоохон төлөөллүүдийн нэг болох Премиум Корпорейшний салбар компани юм. Премиум Корпорейшн нь 2015 онд өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Өмнөд Солонгос улсын хамгийн том конфиниенс сүлжээ дэлгүүр болох CU-г Монголын зах зээлд нэвтрүүлэн өдгөө 420 гаруй сүлжээ дэлгүүртэй Монгол улсын 12 аймагт үйл ажиллагаагаа явуулдаг, худалдаа аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч байр суурин дээрх компани юм.
Мөн Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO-г амжилттай хийсэн бөгөөд одоогийн байдлаар Стора Централ ХХК-г эзэмшдэг Премиум Нексус ХК нь хувьцааны зэрэглэлээр II ангилалд багтах хувьцаат компани болсон.
Энэ хамтралын дүнд Стора цахим худалдааны платформоор дамжуулан Монголын хэрэглэгчид JD.com доторх нэг сая гаруй бараа бүтээгдэхүүнээс захиалах боломжтой болсон төдийгүй тээвэр, ложистикийн шийдлийг мөн уг хамтралын хүрээнд цогцоор нь шийдэж байгаагаар онцлогтой.
Та JD-с худалдан авалт хийснээр:
✅ Үйлчилгээний төлбөр төлөхгүй
✅ Чанар муутай бараа авна гэж санаа зоволтгүй
✅ Захиалгын хурд 5-10 хоног
✅ Карго эхний 20кг -д үнэгүй
✅ Pocket zero болон Storepay-ээр хуваан төлөх боломж... гээд дурдаад байвал дуусахгүй.
Хятадаас захиалах барааны чанартаа санаа зовдог үе ард хоцорлоо.
Тав тух бүтээх дижитал шийдэл Stora-д зочлоорой.
📎 Сайт: stora.mn
📎 Апп татах: stora.page.link/app