Йеменд агаараас довтлох Пентагоны нууц төлөвлөгөөг задруулсан чатыг “The Atlantic” сэтгүүл ил болгов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд арилжааны зориулалттай Сигнал мессенжэр платформыг ашиглан хоорондоо харилцахдаа Йемений зэвсэгт босогчдын байрлалуудад агаараас довтлох маш нууц төлөвлөгөөг задруулсан нь АНУ-д томоохон дуулиан дэгдээгээд байна.

Пентагоны тэргүүн, Тагнуулын Төв Газрын захирал, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх зэрэг өндөр албан тушаалтнуудын харилцдаг чат группт нэгэн сэтгүүлч санамсаргүй нэмэгдсэнээр дээрх төлөвлөгөө хэрэгжихээсээ өмнө задарсан юм.

Трамп болон түүний албан тушаалтнууд нууц төлөвлөгөө задруулснаа няцаасаар байгаа.

Тухайлбал Трамп энэ талаар юу ч мэдээгүй гэж мэлзсэн бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливит задруулсан мэдээлэл нь нууцын ангилалд ороогүй байсныг мэдэгджээ.

Номхон далайн бүс нутгийн орнуудад айлчлахаар мордохынхоо өмнө Пентагоны тэргүүн Пит Хэгсэт нууц төлөвлөгөө “задруулаагүй” хэмээн сэтгүүлчдийн асуултад товчхон хариулаад цааш эргэсэн юм.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцын урилгаар тэдний чат группт санамсаргүй нэгдсэн “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жэфри Голдбэрг өчигдөр нууц төлөвлөгөөг задруулсан чатыг бүрэн эхээр нь нийтэд дэлгэжээ.

зураг
 

Гуравдугаар сарын 14-нд чат группт тавигдсан энэ төлөвлөгөөнд Йемений босогчдын эсрэг агаарын довтолгоог хэзээ эхлэх, ямар байд ямар зэвсгээр цохилт өгөх зэргийг цаг, минуттай нь тоочсон байв.

Үүнээс хойш хоёр цагийн дараа агаарын довтолгоо төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхэлсэн байна.

Мягмар гарагт Сенатын тагнуулын байнгын хороо энэ асуудлаар сонсгол зохион байгуулж, дээрх чат группийн гишүүд болох Үндэсний Тагнуулын Албаны захирал Тулси Габбард, Тагнуулын Төв Газрын захирал Жон Рэтклиф нар оролцсон юм.

Энэ үеэр тэд задруулсан төлөвлөгөө нууцын ангилалд орох эсэх нь Пентагоны тэргүүн Пит Хэгсэтийн шийдвэрлэх ёстой асуудал хэмээн мэдэгджээ.

Голдбэрг чатын агуулгыг нийтэд дэлгэхээсээ өмнө Цагаан ордны төлөөлөгчөөс саналыг нь асуухад нийтлэхгүй байхыг түүнд зөвлөсөн гэнэ.

Сигнал бол нийтэд нээлттэй, арилжааны зориулалттай мессенжэр платформ бөгөөд бусад ижил төстэй үйлчилгээнүүдийн нэг адил хүмүүсийн хооронд дамжих мессэжийг кодлох аргаар гуравдагч этгээдэд задрахаас хамгаалдаг гэдэг.

Гэхдээ дамжсан мессэжийг нь техникийн хувьд тайлж унших (хакдах) боломжтой юм.

Байлдааны нууц төлөвлөгөө задрахын өмнөх өдөр АНУ-ын батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд Сигнал мессенжэрийн кибер халдлагад эмзэг байдлыг албан хаагчдад анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг