Уншиж байна ...

Төмөр замын төслийг гацаасан гэх хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:40 2025/03/27

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан алдагдсан боломжийн хариуцлагын хүлээлгэх боломжтой эсэхийг тодруулав.

Тэрбээр “2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт батлагдсан. Тэр үеэс эхэлсэн төмөр замын дажинг өнөөдөр дуусгаж УИХ-аар хоёр улсын хооронд байгуулах гэрээг соёрхон батлах гэж байна. Ийм өдөр ирдэг юм байна.

2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, Засгийн газар “Энержи ресурс” компанитай нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хятадад очиж олж ирсэн. Энэ гэрээг ил болгомоор байна.

С.Баяр гэж нэг нөхөр байдаг. Шүүхээс авлигын хэргээс ял сонссон, хөрөнгөө хураалгаж, ялаа эдэлчихсэн. Дуртай үедээ Монгол Улсын геополитикийн бодлогыг хамаагүй ярьж байдаг. Тэр хүнийг тусгай эрхт Элчин сайдаар томилохгүй биз дээ. М.Энхсайхан гэж ял эдэлсэн хүн байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гээд эх орноосоо зугтаасан хүмүүс байна.

Монгол Улсын 15 жил хохироосон, хувийн компанид зуучилдаг, төрөөс том хүмүүст ямар хариуцлага тооцох вэ” гэв.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хариуцлага олон янз байгаа. Энэ асуудал дээр эрүүгийн хариуцлага ярих ямар ч боломжгүй болчхоод байгаа. Манай Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж зүйл бий. Хуулийн байгууллага энэ асуудлыг араас явъя гэхээр хуулийн хувьд боломжгүй болсон.

Нэг зүйл хэлэхэд, стратегийн орд газартай холбоотой байгуулсан гэх гэрээний хувь төрд нь байдаггүй. Айлын талтай асуудал ярихад өмнөх төрийн өндөр албан тушаалтан гарын үсэг зурчихсан гэрээ гарч ирдэг. Ийм байж болохгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1054589343202664

11:42 2025/03/27

Үргэлжлүүлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

10:29 2025/03/27

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: 

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Одоо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэж байна.  