Өмнөд Солонгос улс үрчлүүлэх нэрээр “хүүхэд экспортолж” байсныг хараат бус хорооны шалгалтын үр дүн харуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Солонгосын дайны дараа буюу 1950-аад оноос хойш Өмнөд Солонгосын эрх баригчид олон жилийн турш гадаадын гэр бүлүүдэд хүүхэд үрчлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байсан юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ засгийн газар хүний эрх зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах ажлыг 2022 онд эхлүүлсэн хараат бус Үнэн ба Эвлэрлийн Хороо өчигдөр дүгнэлтээ нийтэд танилцуулжээ.

Хорооны дарга Пак Сун Ён танилцуулах хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол манай түүхийн ичгүүртэй хэсэг. Үрчлэгдсэн олон хүн хайраар дүүрэн гэр бүлд өсөх азтай байсан бол бусад нь үрчлүүлэх үйл ажиллагааг алдаатай буруу явуулсны улмаас маш их зовлон зүдгүүр туулсан байна. Олон хүний зовлон өнөөдөр ч үргэлжилсээр байна” гэж хэлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд доод тал нь 170,000 хүүхдийг ихэвчлэн Өрнөдийн орнуудын иргэдэд үрчлүүлж байжээ.

Ингэхдээ засгийн газар үрчлүүлэх үйл ажиллагааг хувийн зуучлагч байгууллагуудад даатгаж, хяналтгүй орхисноос хүний эрх ноцтой зөрчигдөж, ашгийн хойноос хөөсөн бизнес болон хувирсан байна.

Мөрдлөг явуулсан хугацаанд 1964-1999 оны хооронд үрчлэгдсэн 367 хүнээс шалгуулах хүсэлт хүлээн авчээ.

Эдгээрээс 100 хүсэлтийг бүрэн шалгаж, 56 нь хүний эрхийн зөрчилтэй үрчлэгдсэнийг тогтоосон байна.

Үлдсэн хүсэлтүүдийг шалгасан дүгнэлтээ тус хороо энэ оны тавдугаар сард багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болж байв.

Тухайн үед тус улсын засгийн газар хүүхэд үрчлүүлэх хуулийг батлахдаа зохион байгуулалтын ноцтой алдаа гаргаж, хувийн зуучлагчдад хэт их эрх мэдэл өгснөөс хүний эрх зөрчигдөх үүдийг нээсэн тухай тайланд дурджээ.

Тухайлбал зуучлагч байгууллагуудад сар бүр үрчлүүлэх хүүхдийн тоо хэмжээг өгдөг байсан ч ямар нэг төлбөр хураамж тогтоож өгөөгүй байна.

Ингэснээр зуучлагчид гадаадын иргэдээс авах хураамж, хандивыг өөрсдийн дураар тогтоож, мөнгө олох арга хэрэгсэл болгон хувиргажээ.

Мөн хүүхдийг үрчлүүлэхдээ эхээс нь зохих зөвшөөрөл аваагүй, хүүхдийг өнчин, эсвэл хаягдсан болгож харагдуулахын тулд ар гэрийнхнийх нь мэдээллийг санаатай гуйвуулж өөрчилсөн, үрчилж авах гадаад гэр бүлийг нь сайн судлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Үүний улмаас гадаадад үрчлэгдсэн олон хүн өнөөдөр төрсөн эцэг эхээ олж уулзах боломжгүй болоод байгаа юм.

Мөрдөн шалгах хорооны тайланд Өмнөд Солонгосын засгийн газарт үрчлүүлсэн иргэдээсээ албан ёсоор уучлал гуйж, цаашдын хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой хууль тогтоомждоо олон улсын стандарт нэвтрүүлэхийг зөвлөжээ.

Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд хүүхэд үрчлүүлэх асуудалд нэлээд анхаарал хандуулах болсон. 2023 онд батлагдсан шинэ хуулиар гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлэх асуудлыг засгийн газар ямар нэг дундын зуучлагчаар дамжуулалгүй, өөрөө бүрэн хариуцахаар болсон юм.

Үнэн ба Эвлэрлийн Хорооны дүгнэлтийн талаар Өмнөд Солонгосын засгийн газар одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.146] Өчигдөр 16 цаг 51 минут
mongol uls gadaadad mongol huuhed urchluulehiig horigloh heregtei
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] Өчигдөр 12 цаг 56 минут
Манай улс ч солонгосоос 50 хэдэн онд олон өнчин хүүхэд авч өсгөж байсан.Одоо 70-80 насны хүмүүс байгаа Со гэж мэдэгддэггүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.146] Өчигдөр 17 цаг 0 минут
ter hoid solongos huuhduudiigchin bugdengiin dain duussanii daraa butsaasan. Gants 2 hunl uldsen baij magadgui.
1 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 30 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 1 Хариулах
Зочин [66.181.177.169] 2025/3/28
гадаад эзэнтэй асрамжийн газрууд бүгд худлаа шүү. тэр энэтхэг рүү бага насны хүүхэд сургах нэрийн дор улныхныг секс боол болгохоо болиоч. далай лам нь л гэхэд улаан педофиль байхад.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.199] 2025/3/28
Умардууд нь ганцаараа идээд таргалсан бэндийсэн гахайгаа Каддафи шиг зайлуулаад өгөөсэй. Тэгэхгүй бол байнга ичгүүр сонжуургүй аашилж хүний дургүй хүргээд байх юм.
1 | 2 Хариулах
Өмнөд Солонгос гэж бна [202.55.188.119] 2025/3/28
Хойд Умард Солонгос биш . Өмнөд Солонгос гэж бна гарчгийг нь сайн омш оомш мэдэв үү. Умш умш . Унш
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.28] 2025/3/28
Хойд солонгос нь өөрийгөө хамгаалах армитай байх ёстой гэсэн хэрнээ зэвсэг техник нь дэндүү хуучирсан, өмнөдийнхөөс дэндүү хол хоцрогдсон.
0 | 1 Хариулах
Эсэргүү [66.181.178.216] 2025/3/28
Цөмийн зэвсэгтэй улс шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.62] 2025/3/27
Монголын хүүхдүүдийг үрчлүүлсэн газрууд бас зохион байгуулттай бүлэг шахуу болсон шүү дээ үрчлүүлсэн хүүхдүүдээс нь олон ч хүүхдүүд үхэж үрэгдсэн бдаг хойноос нь шалгдаг гэдэгч хүүхдийн биеийг үрчлүүлэх нэрийн доор олон улсын зохион байгуулттай бүлгүүд үрчилж авч биёийг нь үнэлүүлж бгаа Монголоос шалгдаг нэртэй боловч гүйцэж шалгаж чадахгүй урьдаас нь мөнгө өгөхөөр дуугүй өнгөрдөг ш дээ сэгсэрч гэсэн ээж минь гэдэг шиг Монголдоо хүүхэдгүй гэр бүлүүд зөндөө бна шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.64] 2025/3/27
Муу ёрын хүмүүс хаа сайгүй л байх юмаа. Тэр хүүхдүүд эх орондоо байсан бол хамаагүй дээр байжээ
1 | 0 Хариулах
Монгол [202.126.91.130] 2025/3/27
Хүүхэд өсгөх асрамжын газрыг ил тод санхүүжилт үйл ажиллагаа бүгд ил байх хэрэгтэй дээ.Тэгвэл ядаж хандив өгөх нь ихсэнэ,
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2025/3/27
Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдийг сурвалжлаач. 1 удаа сурвалжлах гэтэл Элбэгдорж маш их дургүйцэж сандарч байсан. Уг нь нууцлаад байх шаардлагагүй л баймаар.
8 | 1 Хариулах
Эх оронч [202.55.188.105] 2025/3/27
Хүний наймаанд оруулж зараад дууссан байх.
2 | 2 Хариулах
Зочин [103.168.34.87] 2025/3/27
Траншейгээр дүүрэн байсан хүүхдүүд гэнэт байхгүй болсон нь Монгол Улс өнчин, тэнэмэл хүүхдүүдээ экспортолж байсантай холбоотой юу?
5 | 0 Хариулах
зочин [59.153.115.34] 2025/3/27
Монгол хүүхдүүдийг гадаад иргэдэд үрчлүүлэх хэрэггүй дээ. Энд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Монголдоо өсгөж, хүмүүжүүлээд сургууль төгсгөөд, мэргэжил олгож, амьдралын дүй дөртэй болгоод Монголдоо нутагшуулсан нь хавь дээр. Гадны хэн гуайд ч итгэх хэрэггүй шүү. Тэгээд ч бид хэтэрхий цөөхүүлээ.
8 | 0 Хариулах
орос больсон [103.212.117.200] 2025/3/27
оросоос хүүхэд үрчилж аваад наадуул чинь секс боол болгоод, яргалаад, заримыг нь буцааж ав гэж онгоцны буудал дээр авчирч хаяад гэх мэт зөндөө юм болсон.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.146] Өчигдөр 16 цаг 56 минут
oros undesteniigch hun gej helhed hetsuuldee. Arhichin aluurchin yargachin deeremchin gemt heregten har tamhichin biye unelegch dohtoi uhaan muutai racist hogiin undestenlde.
1 | 1 Хариулах
цэргийн дунд сургууль гэгчээ болиоч [103.212.117.200] 2025/3/27
тэр хүүхэд багаас нь цэргийн дунд сургууль гэгчдээ аваад дэмийрэхээ болиоч. цэргээ байтугай цэргийн дарга нар нь хүмүүжил муутай байхад тэнд ямар зорилгоор хүүхэд аваад байна. лав хүүхдийн ярга тасардаггүй юм байна лээ
2 | 0 Хариулах
хүүхэд үрчлэхээ болиоч [103.212.117.200] 2025/3/27
манайх бас зөндөө гаргасан, ганц хоёр гайгүй нь гээд ирдэг. бусад нь хаана ч яваа юм. ер нь хэцүү юм байна лээ ш дээ. өөрсдийнхөө хүүхэдтэй ч зүй бусаар харьдцаг, өв хөрөнгөө хүүхдэдээ өгөхгүй, секс боол болгох гэх мэт.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.124] 2025/3/27
Даяарчлал цагаачлал АНУ-аас үүсэлтэй. Европын холбоотон орнууд АНУ-ын холбоотон болсон цагаас европ тив даяарчлал цагаачлалын давалгаанд үрэгдэж, төрөлт буурч хүн ам нь хөгширч газар нутагт нь цагаачид эзэн сууж байна. 10 эсвэл 20 жилийн дараа европт нэг ч цагаан арьстныг олж харахгүй зөвхөн хар бор шар саарал арьстнуудыг олж харах болно. Япон Өмнөд Солонгос хоёр АНУ-ын холбоотон болсон цагаас япон өмнөд солонгос даяарчлал цагаачлалын давалгаанд үрэгдэж, төрөлт буурч хүн ам нь хөгширч ирээдүйд газар нутагт нь цагаачид эзэн суух болно. Америк холбоотон орнуудаа цагаачлалын орон болгох зорилготой байгаа.
0 | 0 Хариулах
Маш аюултай [185.220.101.96] 2025/3/27
Монголд хүүхэд үрчилж авч байгаа хүмүүс бас ямар зорилгоор авч байгааг хянаж байх хэрэгтэй донор болгох гэж үрчилж авч байж мэдэх бузар новшууд амьдрал байгаа шүү.
6 | 0 Хариулах
Эх оронч [202.55.188.105] 2025/3/27
Донороор их явсан байх шүү.шалгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Маш аюултай [185.220.101.96] 2025/3/27
Үүний ард донорын бизнес болон донор хайсан хүмүүс нуугдаж байдаг. Донор болгох зорилгоор ч хүүхэд үрчилж авдаг тул аль болох үрчлүүлэхгүй байх ёстой юм. Батчулуун мэтийн эмч нар донорын бизнес хийж байгаад ял авлаа шүү дээ. Батчулуунаас гадна хэд хэдэн эмч донорын гэмт хэрэгт холбогдож шоронд орсон цаанаа мөнгө үнэртдэг учраас нууц байдаг эмч нар оролцдог. Сайн сайхан бодож үрчилж байгаа боловч саар хүмүүс бас хавчуулагдаад явж байдаг юм.
9 | 1 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/27
1960-70-аад онд баруунд солонгос хүүхдүүдийг Азиас хамгийн ихээр авах илүү дуртай байсан гэсэн. Солонгосууд бусад Зүүн-Өмнөд Азийн Вьетнам Филиппин мэтийг бодвол бие хаа томтой, эрүүл, өвчинд автах нь бага гээд үнэлэгддэг байсан гэдэг.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.237] 2025/3/27
Их хүүхэн сайтай улс
0 | 3 Хариулах
Зочин [203.98.76.230] 2025/3/27
So nar mundag
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.124] 2025/3/27
Өмнөд солонгосчууд туйлдаж байна даа.
1 | 2 Хариулах
[66.181.185.169] 2025/3/27
шатаж цөмрөөд
0 | 0 Хариулах