Б.Дэлгэрсайхан: Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганц мод хоорондын төмөр замын тээврийн тарифыг 50 хувиар бууруулсан

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нүүрсний тээврийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгыг яаралтай шийдэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэх Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын нөхцөл байдалтай танилцсан талаараа танилцуулжээ. 

Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Зам, тээврийн яамнаас Ханги-Мандал талдаа явж байгаа төмөр замын тарифыг 50 хувиар бууруулсан. Энэ нь суурь бүтцийн тарифыг 50 хувь бууруулсан гэсэн үг юм. Дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний тарифыг бууруулаагүй. Гашуунсухайт-Ганц мод хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн тарифыг мөн 50 хувиар багасгаж байна. 

Төмөр замын тарифыг буулгах нь аль ч төмөр замд байдаг хэвийн зүйл юм. Өмнө нь Тавантолгойн тооцоолсон тариф өндөр гараад байсан учир төмөр замаа урт хугацаандаа хэрэглэж өртгөө нөхнө гэж үзэж, энэ хэмжээнд тарифыг буулгасан. 

Мөн машины тээврийн зардал, ачигдаж байгаа нүүрсний зардлыг буулгахад анхаарч Зам, тээврийн яамнаас ажлын хэсэг гарсан газар дээр нь ажиллаж байна. Хилийн боомтоор гарч байгаа хэсэг дээр чингэлэг буулгах, машин дээр ачих, хилээр гаргах зардлыг хэмнэх боломжийг илэрхийлж байна. 

Ханги боомт дээр 300-400 машин, Гашуунсухайт дээр 250-300 машин гарч байна. Шивээхүрэн, Сэхээ боомт дээр очиход 600 гаруй машин гарч байсан. Тус боомтуудын нүүрсний гаралт хэвийн байна. Цаашид экспорт нэмэгдэнэ. Овоолготой байгаа газар нь Ганцмод-Гашуунсухайт байна. Бүтээн байгуулалтын ажил эхлэх үед экспорт нэмэгдэнэ" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 4 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.246] 2025/3/26
Транзит бус чиглэлийн шинээр тавигдах хэвтээ шугамын төмөр замыг давхар чингэлэгийн төмөр замын технологиор барь
0 | 0 Хариулах
Zochin [203.23.199.2] 2025/3/26
Uuriinhuu Hangiin zamiin teevriin vniin buulgahgvi baij Turiin kompanyn vniig buulgaj dampuuruulj uurtuu avah bodoltoi baigaa biz
0 | 0 Хариулах
Оркус [59.153.87.4] 2025/3/26
Орос ах нар нүүрс авахгүй л байх даа
0 | 2 Хариулах
Зочин [59.153.112.41] 2025/3/26
өөрснөө бас яаая гэж бгааз 🤣🤣🤣
0 | 1 Хариулах