Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг улирал харгалзахгүй явуулах талаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-наас мэдээллээ.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа улс орнууд
Хүйтний улиралд цаг агаарт зориудаар нөлөөлөх боломжийн талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас дараах мэдээллийг танилцуулсан юм.
Манай орны хувьд зөвхөн дулааны улиралд шингэн тунадас нэмэгдүүлэх эсвэл мөндрийн үүлийг сарниулах зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.
Энэ нь дулааны улиралд явуулдаг арга, технологитой адил бөгөөд нисэх онгоц, пуужин, газрын генератор, түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон зэргийг ашиглаж иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдэг.
Монгол орны ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломжийг бүрдүүлэх туршилт судалгаа хийх шаардлагатай байгаа юм.
Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн. Одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байгааг БОУАӨЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|