Уншиж байна ...

“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 03 сарын 27 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ-ийн төсөл, барилгын ХОЛБОО ДОХИОЛОЛ, ХЯНАЛТЫН КАМЕР, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СИСТЕМИЙН УГСРАЛТ СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛ

Тендерийн дугаар: “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ”-05/2025

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 03-р сарын 31-ний 16:00 цаг

Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 04-р сарын 07-ны 17:00 цаг

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын ХОЛБОО ДОХИОЛОЛ, ХЯНАЛТЫН КАМЕР, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ СИСТЕМИЙН УГСРАЛТЫН ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ B блок 58,0х35,50м, A блок 58,0х54,0м гэсэн хэмжээтэй ба зоорьгүй метал рам хийцтэй үйлдвэрийн барилга юм.

“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВИЙН барилгын ажил: Барилгын холбоо дохиолол, хяналтын камер, зарлан мэдээлэх системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ доорх зүйлсийг анхаарах.

Төлөвлөгдсөн барилга нь хоол үйлдвэрлэлийн зориулалттай метал хийцлэлтэй үйлдвэрийн барилга бөгөөд барилгын метал хийц нь хэвтээ болон босоо чиглэлд холбоос төлөвлөсөн ган каркас хийцтэй.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 03 сарын 31-ний 13:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

Хаяг: БЗД, 10-р хороо, “М Би Си азиа пасифик” ХХК-ийн ҮЙЛДВЭР АЖ АХУЙ, АГУУЛАХЫН БАРИЛГА
Хариуцагч: /Төслийн координатор/ Г.Бямбажаргал
Утас: 95050495
И-мэйл: project.coordinator@sdservice.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.