Улаанбаатар Групп ХХК: Huawei AITO брэндийн автомашиныг албан ёсоор Монголд нэвтрүүллээ
Улаанбаатар Групп ХХК нь Huawei AITO брэндийн дэвшилтэт ухаалаг автомашинуудыг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ. Энэхүү стратегийн алхам нь Монгол Улсад цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины технологийн шинэ үеийг эхлүүлж, хэрэглэгчдэд ухаалаг, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сонголтыг санал болгож байна.
Huawei AITO брэнд нь Huawei компанийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг жолоодлогын системийг автомашинд нэвтрүүлснээрээ онцлог бөгөөд "Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын" жишиг болсон шийдлүүдийг багтаасан.
Улаанбаатар Групп ХХК нь энэхүү брэндийг Монголд албан ёсоор төлөөлж, борлуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг хангамжийн бүрэн цогц шийдлийг санал болгохоор ажиллаж байна.
AITO брэндийн онцлох давуу талууд:
- Huawei DriveONE ухаалаг хосолмол хөдөлгүүрийн систем
- HarmonyOS ухаалаг интерфэйс бүхий дэлгэц, дижитал хяналтын самбар
- Аюулгүй байдлын дэвшилтэт технологиуд (ADAS, авто жолоодлогын систем)
- Удаан цэнэг барих өндөр хүчин чадалтай батарей
- Тансаг зэрэглэлийн дизайн, өндөр чанартай материал
AITO брэндийн M5, M7, M9 зэрэг загваруудыг албан ёсоор Монголд худалдаанд гаргаж байгаа бөгөөд банктай хамтран уян хатан лизингийн нөхцөл санал болгож байна.
Монголын хэрэглэгчдэд дэлхийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг автомашины туршлагыг хүргэх зорилготой энэхүү төслийн хүрээнд брэндийн албан ёсны вэбсайт хөгжүүлэлтэд орж, хэрэглэгчид онлайнаар автомашин сонгох, захиалах боломжтой болсон.
Та бүхэн борлуулалтын албатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
📞 976-85009977
📍 UB Autocom - Huawei Aito Showroom
FB: Aito Motors Mongolia
🌐 www.aitomotors.mn (Удахгүй)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
