"Таван шар-Офицер чиглэлийн автобус Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэл 2-3 цаг түгжирсэн үед богино эргэлтийн зохицуулалт хийдэг"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны чиглэлийг зохицуулахдаа замын хөдөлгөөний нягтаршлыг үндэслэдэг байна.

Энэ тухай Нийтийн тээврийн бодлогын газрын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Улаанбаатар хотод тухайн өдрийн цаг агаарын байдал, үйл явдлаас шалтгаалж замын хөдөлгөөний ачаалал янз бүр байдаг. Тухайлбал цастай өдөр байлаа гэхэд тухайн чиглэлийн автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болдог.

Нийтийн тээврийн автобусны чиглэлийн зохицуулалтыг хоорондын цаг, зайг Удирдлагын төвөөр дамжуулан хянасны үндсэн дээр хийдэг. Жишээлбэл М1: "Таван шар-Офицер" чиглэлийн автобус оройдоо Зүүн дөрвөн замаас Багшийн их сургууль хүртэлх зогсоолуудад 2-3 цаг түгжирдэг. Энэ үед буюу автобусны хоорондын цаг, зай их гарсан үед богино эргэлтийн автобус явуулах зохицуулалт хийдэг" гэж тайлбарлав.

М:1A “Таван шар-Мөнгөн завъяа”, М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” чиглэлийг богино эргэлттэй болгожээ. Үндсэн чиглэл болох М:1 “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобуснууд иргэдэд хэвээр үйлчилж байгаа билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Албаар явуулдаггүй юм [66.181.186.120] 2025/3/30
29 ний камер шүүвэл 2 цагийн үед замын цагдаа 1р эгнээний автобус явуулахгүй албаар зогсоож түгжрэл үүсгэсэн шүү. Багшийн дээдээс талбай явах чиглэлд. Эгнээ нь чөлөөтэй байхад л явуулахгүй 2 цаг зогсоогоод байдаг юм байна лээ.
0 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 43 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" can reach them via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.85] 2025/3/28
1 эгнээг чөоөөлсөн хичнээн ярьдгийн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.58] 2025/3/28
1р эгнээгээ чөлөөлөхөд л автобус саадгүй явчихмаар юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2025/3/28
Хиймэл оюун ухаанаар зохицуулж бна гээд хотын дарга мэдэгдээд бсан яасан бэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2025/3/28
Баруун тийш явах чиглэлд суухад хүндрэлдтэй богино эргэлттэй болгочээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2025/3/28
5шар 4 зам чиглэлын автобус байвал зүгээр юаа
0 | 0 Хариулах
zochin [59.153.112.99] 2025/3/27
m1 avtobusnii yoogoo bagasgaad bogino ergeltiin avtobusaa ih yavuulah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.76] 2025/3/27
Ингэсэн зөв дөө. Мөнгөн завьяа, УБ их дэлгүүр, ТБД андын автобусны буудалд хүн ихтэй байдаг. Баруун тийш явах чиглэл ачаалалтай автобусанд суух хүндрэлтэй.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.175] 2025/3/27
Avtuus chin negdugeer egneegeer hurteemjtei ywuhgui bol humuus mashinaa unahaa l bodno
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/27
хотын төвийн урагш хойш баруун зүүн чигт явган явах нь сүрэглээд л сүртэй алхаж байдаг юм аа. машины тоог эрс нэмсэн сүүлийн 3 4 жилд суусан саадын балагтай шийдвэрээр улам л чигжирлээ. чихлээ. наадам баяраар хамаг олон нэг нэг тэргэндээ суугаад цуваанд орж дүрвэдэг болсон.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.84] 2025/3/27
Та нар шиг цагаач нарыг хөхөө шиг донгодож тогос шиг гоёод цагаачилж ирэхэд чинь хүлээж авсанаас энэ бараг зорчих хэсэг хүртэл паркалсан нийтийн тээвэрийг зорчиход саад болж бна цааш даа газар үгүйг харж бна уу түгжрэл чинь шээснүүдээ 4..зүг..8..нь зовхист зөөж байдагаас шүү хөдөлмөр ямар хийх биш хотод ирж шаалцаад лаларууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.58] 2025/3/27
Зөв зүгээр явж байсан юмыг хуучнаар нь л байлга л даа. Заавал 2-3 дамжих болчих юм:
0 | 0 Хариулах
зорчигч [59.153.113.31] 2025/3/27
Яаж ингэж ичихгүй худлаа ярьж чаддаг байна аа? Ажлын өдрүүдэд 17-19 цагийн хооронд Зүүн 4 замаас Мөнгөн завьяа хүртэл иргэд явган алхдаг, худлаа гэвэл өнөөдөр дээрх цагт Нямбаатартайгаа хамт ирээд яваад үзээрэй. Нийслэлийн албан хаагч гэж цүнх баригч, ул долоогч нар ийм л юм яриад байх юм аа.
3 | 0 Хариулах
zochin [139.5.216.84] 2025/3/27
avtobisni buudalig sain cholooloh heregtei bn taksinuud orod zogchihoor avtobisnuud orj chadahgui urt tugjree uusgeed bn daa
2 | 0 Хариулах
Цагдаагийн дарга [202.131.225.197] 2025/3/28
Хүн хүч алгаа
0 | 0 Хариулах