Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас сэрэмжлүүлэв.
Ой, хээрийн түймэр санамсаргүй болон санаатай тавьсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалттай.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих
1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|