Өмнөд Солонгосын түүхэнд гарсан хамгийн том ой хээрийн түймрийн улмаас 24 хүний амь үрэгдээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт үргэлжлэн шатаж буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо өчигдрийн байдлаар 24 хүрчээ.

Хохирогчдын ихэнх нь 60-аас дээш насны ахмадууд байгааг эрх баригчид мэдээлсэн байна.

Үүнээс гадна 26 хүн түлэгдсэний 12-ынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Нийтдээ 23,000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дук Су энэхүү гамшгийг “манай улсын түүхэнд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй хамгийн аймшигтай ой хээрийн түймэр” гэж тодорхойлжээ.

Уисон хотод оршдог 1,300 жилийн настай сүм түймэрт бүрэн шатсан байна. Үндэсний соёлын үнэт өвд тооцогддог Буддын шашны сүмийг галд автахаас өмнө дотор нь хадгалагдаж байсан түүх дурсгалын эд зүйлсийг аюулгүй газарт шилжүүлжээ.

Энэ удаагийн гал түймэр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Санчон дүүргийн нутгаас эхэлсэн юм. Хүчтэй хуурай салхи түймрийн цар хүрээг Уисон, Гёнбук, Андон, Чонсон, Ёнгян зэрэг зэргэлдээ дүүргүүдэд тэлсэн байна.

Мягмар гарагт Өмнөд Солонгосын гал түймэртэй тэмцэх үндэсний агентлаг гамшгийн онц байдлын зэрэглэлийг хамгийн дээд түвшинд нь хүргэжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт Уисон дүүргийн ууланд гал сөнөөгч нисдэг тэрэг осолдсоны улмаас нисгэгч нь амиа алдсан байна.

Албаныхан одоо уг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Гал түймрийг унтраах ажиллагаанд олон мянган гал сөнөөгч, 5,000 орчим цэргийн алба хаагч оролцож, Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын цэргийн баазын нисдэг тэрэгнүүдийг дайчилсан байна.

Чийглэг уур амьсгалтай Өмнөд Солонгост ой хээрийн түймэр харьцангуй ховор гардаг.

Энэ удаагийн түймэрт 17,000 гектар ой мод шатаад байгаа нь тус улсын түүхэнд гарч байгаагүй том талбай хамарсан гамшиг юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [76.157.240.254] 2025/3/29
Hujaanuud mongol, umnud solongos 2rt timer tavih,.mal amitanii garaltai haldvart uvchin taraah, ueriin dalan setleh geh met horlon suitgeh ajillagaag uliraliin chanartai hiideg gej So nuud hardaad baidag n unen.boltoi.
0 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach via Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.199] 2025/3/28
Сүүлийн үед хойд солонгосын пуужингийн туршилт, АНУ болон Өмнөд солонгосын хамтарсан цэргийн сургуулилт гэх мэт улиг болсон мэдээ нь ч явагдахгүй байна шүү.
0 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.92.110] 2025/3/27
Хойд солонгостой байлдахаасаа өмнө шатаад дуусчих юм байна л да ! Улам дэгдээсэй !
0 | 4 Хариулах
Зочин [66.181.161.28] 2025/3/28
Монголчуудыг мал царайлаад сууж байхад ерөнхийлөгчөө огцруулсан улс шүү. Өмнөдийн дэвшилтэт технологи умардын зэвэндээ идэгдээд хуучраад хоцрогдсон хаягдал төмрүүдийг ядах юмгүй устгаж хаях болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.237] 2025/3/27
Модоо загалмай босгохдоо ашигласан бол түймэр гарахгүй
0 | 0 Хариулах
Зочин [112.72.7.46] 2025/3/27
америкийн боол босгоны шороо улс бурхны гэсгээл хүртэж
2 | 6 Хариулах
Зочин [43.242.243.204] 2025/3/27
Ийм зүйл дээр баясаад инээж байгаа бол таны хүн чанар багасч чөтгөрлөг чанар чинь илүү давамгайлж эхэлж байгаа гэдэг юм билээ шүү.
4 | 0 Хариулах
Fashist lebaraluud sunutugei [103.168.34.38] 2025/3/27
Fashidt natog dagaj dalbagnaj guigeed bval lus hilegnej uls zovno gej ene shuu.kommunizm mandtugai hurst delhiid enh taivan mamdtugai !!
2 | 13 Хариулах
zs [202.126.91.119] 2025/3/27
Handalt avah gesen setegtsiin uurchlulttei medrel ve
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2025/3/27
mal pasduu gej ene dee
0 | 1 Хариулах