Өмнөд Солонгосын түүхэнд гарсан хамгийн том ой хээрийн түймрийг эхлүүлсэн хэрэгт нэг сэжигтнийг шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын түүхэнд гарсан хамгийн том ой хээрийн түймрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд гал сөнөөгчид бүрэн унтрааж дууссан юм.

Уг түймэрт 30 хүний амь үрэгдэж, нийслэл Сөүл хотын газар нутгийн 80 хувьтай тэнцэх буюу 48,000 гектар ой мод шатаад байна.

Нийтдээ 4,000 орчим барилга байгууламж шатсаны дотор иргэдийн орон сууцнууд, үйлдвэрүүд, үндэсний өв соёлын дурсгалууд байгаа юм.

Энэхүү түймрийг эхлүүлсэн байж болзошгүй 56 настай эрэгтэйг Өмнөд Солонгосын эрх баригчид шалгаж эхэлжээ.

Нэрийг нь нууцалж буй энэ хүн түймэр гарсан өдөр Умард Гёнсан мужийн Уисон дүүргийн нутагт оршдог гэр бүлийнхнийхээ оршуулгын газарт тахилга үйлдэж байжээ.

Одоогоор сэжигтнийг баривчлаагүй, гадуур байцааж байгаа юм байна.

Эцэг нь оршуулгын газрын дэргэд унасан модны мөчрүүдийг цуглуулан шатаахдаа гал алдсан тухай сэжигтний охин эрх баригчдад мэдүүлсэн ажээ.

Гуравдугаар сарын 21-ний өдөр эхэлсэн ой хээрийн түймэр хүчтэй салхи, дулаан, хуурай цаг агаарын улмаас хурдан газар авч, Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсийн хэд хэдэн хот суурин газрыг хамарсан юм.

Түймрийн улмаас амиа алдсан иргэдийн ихэнх нь 60-аас дээш насны ахмадууд байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дук Су засгийн газар нь түймрийн улмаас хохирол амссан иргэдэд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг