Уншиж байна ...

“НеоСити” хотхон төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр “Өлзий энд Ко капитал” ҮЦК ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 3 сарын 31
Сурталчилгаа

“НеоСити” хотхон төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК ажиллахаар болж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

зураг
 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Степпе Аренагийн зүүн урд талд орчин үеийн, хамгийн том ногоон байгууламжтай 2400 айлын, бүрэн цутгамал “НеоСити” хотхоны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн намар эхэлсэн бөгөөд эхний ээлжийн 400 айлын орон сууц нь энэ оны 11-р сард ашиглалтад орж, оршин суугчдадаа түлхүүр гардуулан өгөх юм.

Тус төсөл нь АНУ-ын ногоон барилгын LEED сертификатыг хангаж буй Монголын анхны орон сууц болж байгаагаараа онцлогтой.

“НеоСити” хотхонд сургалтын чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн “Шинэ Монгол” сургуулийн 3  дахь салбар, “Ёкоминэ Монгол” цэцэрлэг нээгдэх бөгөөд сургуулиа энэ оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж байна. Энэхүү сургууль, цэцэрлэг нийт элсэлтийнхээ 70 хувийг “НеоСити” хотхоны оршин суугчдын хүүхдүүдээс авах юм байна.

зураг
 
зураг
 

Төслийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр салбартаа нэр хүнд бүхий “Дельта Констракшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал, Буянт Ухаа I, II, Шинэ Яармаг, Sky Garden Residence, Tokyo Town, Emerald Residence, Кристал таун зэргийг нэрлэж болно. Харин зураг төслийг “Хурд” группийн олон төсөлд хамтран ажилласан, салбартаа туршлагатай “Интеллект Тауэр” ХХК хариуцан гүйцэтгэжээ.

Төслийн мастер төлөвлөгөө, ногоон байгууламжийн зургийг Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Рио Тинто Монгол” компанийн санхүүжүүлсэн бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулсан “Анаграм” ХХК боловсруулан ажиллаж байна.

зураг
 
зураг
 

“НеоСити” төслийг санаачлагч “Монголын Финтек групп” ХК нь өөрийн охин компаниуд болох Sendly компанийн IPO, нээлттэй бондын төслүүд, Hipay компанийн хаалттай бондын төслүүд дээр сүүлийн 7 жилийн хугацаанд “Өлзий энд Ко капитал” ҮЦК-тай хамтран ажиллаж байсан туршлагатай.  

Энэ удаад “Өлзий энд Ко капитал” ҮЦК-тай хамтран хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэх давуу эрхийн хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Уг давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд төслөөс жил бүр өгөөж хүртэх бөгөөд захиалга нь эрчимтэй явагдаж байна.

Хэрэв та хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү forms.office.com линкээр мэдээллээ бөглөөрэй. Мөн “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн 7777-6377 дугаараас лавлах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.