Уншиж байна ...

Улаанбаатар хотын дулаан, цахилгаан эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ ЖАЙКА-д илэрхийлэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке тэргүүтэй төлөөлөгчдөд Улаанбаатар хотын удирдлагын зүгээс хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, дулааны тархмал эх үүсвэрийг байгуулах, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Тус байгууллагын эрчим хүчний мэргэжилтэн Наито Такеши болон судалгааны багийн ахлагч Нишихата Акифүми нар Монгол Улсын дэд бүтцийн талаарх судалгааг хийсэн байна. Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.

Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийг барих бол есөн байршилд дулааны станцыг барих бөгөөд тав нь шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй, дөрөв нь хийн эх үүсвэртэй байхаар төлөвлөөд буй.

Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

  1. Зайсан дулааны станц /28 МВт/
  2. Их засаг дулааны станц /50 МВт/
  3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
  4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

  1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  2. Залуус дулааны станц /93 МВт/
  3. Яармаг дулааны станц /93 МВт/
  4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  5. Шархад дулааны станц /121 МВт/.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа