Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны хүрээнд иргэд, ААН, байгууллагаас гомдол мэдээлэл их ирэх болжээ.
Үүнтэй холбоотойгоор Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны холбогдох албан тушаалтнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт маргааш буюу гуравдугаар сарын 27-нд ажиллаж, иргэд, ААН, байгууллагаа ирж байгаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэх аж.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллага
- Гадаадаас ажиллах хүч авах
- Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл
- Гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой төдийгүй нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өргөдөл, гомдлоо доорх QR болон линкээр нэвтрэн орж илгээх боломжтойг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!