Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (ҮEP) төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Иймд хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байгаа аж.
2035 онд 2000 оноос хойш төрсөн хөдөлмөрийн насны хүн ам 1.3 сая байна.
2000-2009 онд төрсөн хөдөлмөрийн насны хүн ам 476.2 мянга,
2010-2020 төрсөн хөдөлмөрийн насны хүн ам 816 мянга байх юм байна.
Монгол Улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн мэдлэг, ур чадвар ажил олгогчийн хүлээлтэд нийцэхгүй байх, ажил олгогч, залуу ажилтны хооронд соёл, ойлголтын зөрүү их байгаа бөгөөд энэ шалтгааны улмаас олон мянган залуучууд ажилгүй, эсвэл ажлын байрандаа тогтвортой ажиллаж чадахгүйд хүрч байна гэж төслийн багийнхан дүгнэжээ.
Монгол Улс нь Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай ОУХБ-ын 122-р конвенцод нэгдэн орсноор бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх эрхийг хангах үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч ажил хайгчдын хэрэгцээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгож, институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлага байсаар байна гэж үзсэн байна.
Тиймээс энэхүү Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь дээр дурдсан тулгамдаж буй асуудлын шалтгааныг тодорхойлж, ажил олгогч, ажилтны хамтын ажиллагааг сайжруулах замаар шийдэл олж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (ҮEP) төслийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага 30 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг ноос ноолуур болон зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбарууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Төслийн хүрээнд дараах хоёр үр дүнд хүрэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|