Туулын хурдны зам төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар барина

Б.Манлай
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжлэх юм байна.

Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9,870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель тус тус барихаар төлөвлөжээ. Тухайлбал Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барина.

Нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннель, Хүннү хоттой холбогдож хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлнэ.

Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой.

Төслийн барилга угсралтын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.79] Өчигдөр 22 цаг 39 минут
Болтугай амжилт хүсье
0 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] Өчигдөр 3 цаг 32 минут
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [66.7.82.128] 2025/3/28
Наад зам чинь хурдны зам биш түгжрэлийн зам болно
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.191.204] 2025/3/27
Хөшгийн хөндийн нисэх буудал шиг умайсан машин багталзахгүй нарийхан зам тавьж алах вий дээ МАН-!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.79] Өчигдөр 22 цаг 40 минут
Чи тийшээ явж үзсэн юм уу кх кх
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.129] 2025/3/27
Ганган чавчаа, зам дуусахгүй, шорон дүүрнэ замаа хаяад шорон барих болно.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.14] 2025/3/27
Зөв одоо хийхэл үлдлээ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.35] 2025/3/27
ХУРДНЫ ЗАМ ГЭЖ ХУЦХА БОЛЬ ТУУЛЫН ЗАМ ГЭЖ СОЛИОРОЛ
0 | 0 Хариулах
иргэн Цогоо [103.212.119.90] 2025/3/27
Болж байна бас Сэлбийн хурдны замыг зэрэгцүүлээд хийгээд явчих, зоригтой шууд шууд хийчих хотын иргэн бид бүрэн дэмжиж байна
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/27
дутуу зүйл их байнаа. дуусгаад дараагийн ажилдаа шуурч бай
1 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2025/3/27
Зөв зөв. Зоригтой хий. Шууд эхэл.
5 | 1 Хариулах
id man [202.131.230.251] 2025/3/27
10 jil bat shuu
1 | 0 Хариулах
Зочин [133.106.33.43] 2025/3/27
30 km zam 2 ihnaydaar barina gedeg bol Galzuural.
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/3/27
МОЯА НАРЫН ТАРХИЙГ УГААХАД МАШ АМАРХАН. НЭГ ЦООХОР ДЭЭЛТЭЙ ГАР ЮМ УУ ПОПЫН ХААН ГАРЧ ИРЭЭЛ УРАН МАШ АЮУЛТАЙ, БИДНИЙ ҮР ХҮҮХДИЙГ ҮГҮЙ ХИЙНЭ ГЭЭД ЯМАР Ч ШУ-НЫ ҮНДЭСЛЭЛГҮЙ ИЛИЙ БАЛАЙ ЮМ ЯРЬЖ, ТЭРИЙГЭЭ ФБ-ЭЭР ТӨЛБӨРТЭЙ BOOST ХИЙХЭД Л МОЯА НАР ТЭР АЯААРАА ИТГЭЭД ТӨСЛИЙГ ГАЦААНА. ТЭГЭЭД Л МОНГОЛЧУУД ГАНЦХАН НҮҮРСЭЭ Л ЗАРЖ ГОЛ ЗОГООНО. СҮҮЛДЭЭ МОНГОЛЫН НҮҮРСИЙГ МОНГОЛДОО ҮЛДЭЭЕ ГЭЖ ЭРГҮҮТДЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ОДОО ТЭГЭЭД ЯАХЫН 21-Р ЗУУНД ХОНЬ МАЛАА ХАРИУЛААД ЭСГИЙ МАЙХАНД АМЬДРАХ ЮМ УУ ХАЙШАЙН. ТЭГСНЭЭ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭЖ ГОНШИГОНО, ЯДАРГААТАЙ ООРКУУД.
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.197] 2025/3/27
Эдийн засгаа солонгоруулмаар байгаа бол их мөнгө авч болох бүхнээ эхлээд зардаг болох хэрэгтэй газрын ховор байна уу уран байна уу бүгдийг нь үгүй бол нүүрснээс хамаарсан хэвээрээ л байна улсын мөнгөний сав нь тэлж байж л уурхайгаас өөр юмруу орох мөнгө ихэсч солонгорно шүүдээ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.184.203] 2025/3/27
ТЭР ҮНЭН ЖНЬ ОТ ООС ӨМНӨХ МОНГОЛЫН БАРИЛГА ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАР ОТ ООС ХОЙШИХ МОНГОЛЫН БАРИЛГЫН САЛБАРЫГ Л ХАРЧИХ ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАР ОГЦОМ ТОМОРСОН
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/27
Хужаа нар нүүрс авахаа байчихвал гацсан нэг төсөл болж үлдэнэ. Тэгээд хотод орж ирсэн хөдөөний цагаачид нутаг буцаж хонио хариулна. Сайханбаярын хэлснээр эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна. Газрын ховороо ух, өөр арга байхгүй
11 | 2 Хариулах
Зочин [202.126.88.197] 2025/3/27
Эдийн засаг солонгорохын тулд мөнгө хэрэгтэй нэг хүнд ногдох нь дор хаяж 15000 доллар хүрч байж уул уурхайгаас гадна өөр салбарт мөнгө эргэлдэнэ монголын днб 50-60 тэрбум доллар хүрэхээс наашгүй
4 | 0 Хариулах
Зочин [172.59.190.77] 2025/3/27
Ene bvtehgv ee 15 jil hamgiin naad hugatsaa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.101] 2025/3/27
За энэ бол жинхэнэ гацаа болно. Нямбаатар маанаг болон түүний суганы үснүүд сэтгэл хөөрлөөр хийж байгаа ажил.
1 | 1 Хариулах
Нямбаад [202.131.232.74] 2025/3/27
Сэлбийн хурдын замаа дуусгаач ээ 17-гоос 100 айлын гүүр хүртэл 2км хүрэхгүй зам үлдсэн байна.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.162.15] 2025/3/27
Тэр хурдны үам бишээ ххаха Зүгээр энгийн зам
0 | 0 Хариулах