Гринландад зохион байгуулах айлчлалынхаа цар хүрээг хумьсан АНУ-ын шийдвэрийг Дани улс талархан хүлээж авав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Трампын засаг захиргаа өндөр албаны хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчдийг Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог дэлхийн хамгийн том арал Гринландад илгээхээр төлөвлөж байсан юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн гэргий Уша Вэнс, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц нар багтаж, Гринландын ард иргэдийн уламжлалт ахуй соёлтой танилцах төлөвлөгөөтэй байв.

Гэвч Гринланд арал болон Дани улсын эрх баригчдын хүчтэй эсэргүүцлийн улмаас Трампын засаг захиргаа энэхүү айлчлалынхаа цар хүрээг хумих шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал төлөөлөгчид Гринландын нийслэлд зочлохгүй, ард иргэдтэй нь уулзахгүй, зөвхөн тэнд байрладаг АНУ-ын цэргийн баазад зочлохоор болсон байна.

Бас үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцын нэр айлчлалын бүрэлдэхүүнээс хасагджээ. Харин дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс айлчлалын бүрэлдэхүүнд нэмэгдэж, гэргийтэйгээ цуг аялах шийдвэрээ зарласан юм.

“Америкчууд Гринландын олон нийттэй уулзах төлөвлөгөөгөө цуцалсан нь үнэхээр эерэг зүйл болсон гэж би бодож байна. Тэд зөвхөн өөрийн Питуффик баазад зочлох болно. Бид үүнийг эсэргүүцэхгүй” гэж Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен өчигдөр хэвлэлд ярьсан байна.

57,000 орчим оршин суугчтай Гринланд арал Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог. Арлын гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлыг Копенхагенд шийддэг.

Мягмар гарагт Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен АНУ-ын айлчлалыг “хүлээн зөвшөөрөх аргагүй дарамт шахалт” хэмээн тодорхойлж, хэрэгжүүлбэл хүчтэй эсэргүүцэхээ амлаж байсан юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп бүр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Гринланд арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд авах санааг анх гаргаж байв.

Тухайн үед тэр арлыг Дани улсаас худалдаж авах тухай ярьдаг байсан бол одоо ямар ч хамаагүй аргаар нэгтгэхээр сүрдүүлдэг болсон.

Тэрбээр стратегийн ач холбогдол нь улам бүр нэмэгдэж байгаа Гринландыг АНУ-ын төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд онцгой газар нутаг гэж үзэж байгаа.

Бас Гринланд арал нь асар их хэмжээний эрдэс баялагтай газар юм.

Дани болон Гринландын эрх баригчид газар нутгаа АНУ-д өгөхийн оронд илүү нягт холбоотны харилцааг хөгжүүлэх сонирхлоо илэрхийлдэг.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
I'm thrilled to share my positive experience with Data Forensics Cyber Services, who successfully helped me recover my digital currency from scammers. If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them Email:DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.17] 2025/3/27
Жомбого Трамп
0 | 0 Хариулах
[66.181.185.169] 2025/3/27
2019 оны шиврын түймэр мөс хайлалтых нь 90%.
0 | 0 Хариулах
[66.181.185.169] 2025/3/27
юун усанд автах. хуурайшил ган. мөсний ууршил. манайд мөс зузаарахгүй вайна гээд байхад л дайраад 🚙 орохыг яана.
0 | 0 Хариулах
👥 [66.181.185.169] 2025/3/27
greenland-ын мөсөн давхрага арлыг цөмлөж. мөстлөг тивүүдийг үүсгэсэн үү.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.124] 2025/3/27
Зөвхөн грийландчуудын сайн сайхны төлөө хэлж байна. Өмхий хятад, өмхий америк, өмхий оросын аль нь ч хөрөнгө оруулалт оруулах санал тавьсан гэсэн ч хөөгөөд явуул. Тэдний оргүй цаасан мөнгө бол хөрөнгө биш. Тэдний оргүй цаасан мөнгөөр байгаль орчин газраа сүйтгүүлээд эцэст нь харамсах болно.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.54] 2025/3/27
Гринландчуудад баяр хүргэмээр юм.бид нараас илүү эх орончид байдаг юм байна
1 | 0 Хариулах
[66.181.185.169] 2025/3/27
London тэг цэг Stonehenge баруунаа тэгээд жоохон хойшлох аваас Iceland Greenland
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2025/3/27
Өмхий орос байсан бол дайраад эзлэх гэж зүтгэх байсан, даанч НАТО-н гишүүн орны харьяа газар болхоор л боломжгүй байгаан
5 | 5 Хариулах
Зочин [103.212.119.101] 2025/3/27
Монгол 13 зуунд байсан бол шууд шаана
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.124] 2025/3/27
Өмхий хятад өмхий америк өмхий орос аль алийг нь хөөгөөд явуул.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.54] 2025/3/27
Юу ч бичээд байгаа хүн бэ.өмхий нөхөрөө
0 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.120] 2025/3/27
АНУСНИКУУД АА! САЛБАРХАЙ ЧИХТИЙГЭЭ БАРАХ УУ ТА НАР?
1 | 5 Хариулах
Зочин [202.9.40.17] 2025/3/27
Жомбого Трамп
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.101] 2025/3/27
АНУ Грийнландыг одоо шууд ав. Удах тусам өрсөлдөгч ихсэж, дайн гарах вий.
1 | 3 Хариулах
зочин [66.181.187.165] 2025/3/27
энэ гахайн ахын хүмүүсийг хэн ч хүлээж авахаа больж дээ ,хүүхэд нохойн доог юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.108] 2025/3/27
Нямбаатар Оюун-Эрдэнэ нар бол жинхэнэ ажил хийж байгаа хүмүүс. Харин Нямтайшир, Оджаргал нар бол жинхэнэ баялаг бүтээж ажлын байр нэмэгдүүлсэн хүмүүс
1 | 3 Хариулах
Зочин [43.242.243.204] 2025/3/27
Эхний хоёр нь маш зөв ажиллаж байгаа хүмүүс. Харин сүүлийн хоёр нь бол хулгайч шүү.
0 | 3 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/27
Вэнс авгай руугаа нэгдлээ л гээд байсан даа
2 | 0 Хариулах