Гольфын домогт тамирчин Тайгер Вүүдс ерөнхийлөгч Трампын бэр асантай дотно харилцаатай болсноо зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гольфчдын нэг гэгддэг Тайгер Вүүдс ерөнхийлөгч Трампын экс бэр Ванесса Трамптай дотно харилцаатай болсноо өчигдөр зарлажээ.

Сүүлийн өдрүүдэд тэдний харилцааны тухай цуурхал олон нийтийн анхаарлын төв байсан нь ийнхүү баталгаажиж байна.

Вүүдс өөрийн 6.4 сая дагагчтай сошиал хуудсанд Ванессатай хамт байгаагаа харуулсан гэрэл зургуудыг нийтлээд үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ванесса нь ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниортой 2005-2018 онуудад хамт амьдрахдаа таван хүүхэд төрүүлж байв.

Тэдний 17 настай ууган охин Кай Трамп одоо гольфоор хичээллэдэг бөгөөд Вүүдсийн хоёр хүүхэдтэй нэг сургуульд сурдаг юм.

Хувийн амьдралаа ихэд нууцалдаг Вүүдс харилцаагаа ингэж ил болгосон нь ховор сонин үзэгдэл болж байна.

2013 онд тэр АНУ-ын уулын цанын нэрт тамирчин Линдси Воннтой дотно харилцаатай болсноо ингэж зарлаж байжээ.

Тухайн үед Вүүдс, Вонн нар араас нь мөрдөж байсан папарацци нарын ажлыг ач холбогдолгүй болгохын тулд ингэснээ тайлбарлаж байсан юм.

Тайгер Вүүдс өмнө нь Элин Нордегрентэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон ч гэр бүлээс гадуур харилцаа нь илэрсний дараа 2010 онд түүнээс салж байв.

Хамгийн сүүлд тэр Эрика Херман хэмээх эмэгтэйтэй долоон жил харилцаатай байсны эцэст 2022 оны аравдугаар сард салсан юм.

Тайгер Вүүдсийн хувьд ерөнхийлөгч Дональд Трамптай хэд хэдэн удаа гольф тоглож байв. 2019 онд АНУ-ын ерөнхийлөгчийн  эрх чөлөөний одонг тэр Трампаас гардан авч байжээ.

Энэ оны хоёрдугаар сард Вүүдс гольфын спортыг хөгжүүлэх асуудлаар Цагаан ордонд Трамптай уулзсан юм.

Тайгер Вүүдс нь спортын салбараас төрсөн цөөхөн тэрбумтны нэг бөгөөд хөрөнгийн хэмжээг нь Форбс сэтгүүл $1.3 тэрбум гэж тооцоолж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол [202.126.90.48] 2025/3/24
Эр янхан хаха
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2025/3/24
Чацаганы мэдээ, хэнд ч хэрэггүй
2 | 0 Хариулах
Б**сны мэдээ [202.55.188.121] 2025/3/24
Күэ ерөө их хэрэгтэй мэдээ тавьсан байх шив дээ М°нхцэцэг гуай
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2025/3/24
Бэр асан гэж үг хэллэг байхгүй л байх шүү
4 | 0 Хариулах
Секс залуу [66.181.182.37] 2025/3/24
Pussy eating хийж өгнө шүү хүүхнүүд минь. Сайхан амьтад минь.
0 | 3 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/24
Тайгер бол гаж донтон нь баригдаж өмнөх эхнэрээсээ салсан бдаг, Ваннеса бол одууд нэр хүндтэй л бвал нугасгүй нэгэн тул Трамп түүнээс салсан бдаг. 2 таарсан ёомнууд нийлжээ гэж Чойр нь харж бгаа гэжуагаа
2 | 6 Хариулах
рр [202.55.188.98] 2025/3/24
базарваань мэдэхгүй чадахгүй юм гэж байхгүй юм аа.
5 | 1 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/24
Чойрынх нь толгойнд овоо том дата бааз байрладаг ёом шөө дээ гэжуагаа вахаха
1 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.120] 2025/3/24
ПУТИН ОДЕССИЙГ АВНА ГЭЖ УТСААР ЯРИХДАА ХЭЛСЭН БАЙНА
1 | 7 Хариулах
РАВДАН [66.181.160.120] 2025/3/24
ЛАЛАР МЭДЭЭ БАЙНА!
2 | 4 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [79.116.218.219] 2025/3/24
Энэнээс өөр чухал мэдээ байгаагүй гэжүү😭
2 | 0 Хариулах
Зочин [43.12.27.118] 2025/3/24
чамд хийх ажил алга уу, гарч хашаагаа цэвэрлээ
1 | 2 Хариулах
Зочин [202.55.188.84] 2025/3/24
5 төрсөн нь үнэн үү .кк
0 | 0 Хариулах