ТЭСО ГРУПП нь Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд залуусын боловсрол, нийгмийн идэвх, практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МОНГОЛ улсын бүх их дээд сургуулийн 3, 4-р курсийн оюутнуудын дунд "SPARKDAY MONGOLIA" төслийн уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан нь оюутнуудын бүтээлч байдал, хүсэл сонирхлыг дэмжиж, хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд тэдэнд бодит бизнесийн орчинд өөрсдийгөө сорих, ур чадвараа хөгжүүлэх ховорхон боломжийг олгож байна.
Уралдааны Зорилго:
- Залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
- Нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх
- Практик бизнес ур чадварыг дээшлүүлэх
- Тогтвортой хөгжлийн шинэ санаа, төслүүдийг дэмжих
Уралдаанд тавигдах шаардлага:
- Баг 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багийн бүртгэл хийх үед багийн ахлагч тодорхой болсон байна.
- Зөвхөн 3 болон 4-р курсийн оюутнууд хамрагдана. ( тухайн сургуульд идэвхтэй суралцаж буй оюутан байх)
- Багштайгаа оролцоно.
- Орон нутгаас оролцох боломжтой.
Шагнал:
🏆 Азийн хамгийн том инновац технологийн арга хэмжээнд багаараа явах бизнес аяллын эрх;
🏅 Шилдэг 5 багийн гишүүдэд ТЭСО Группийн эгнээнд нэгдэх онцгой ажлын урилга;
💼 Ирээдүйн мэргэжлийн замналаа хамтдаа эхлүүлэх цалинтай дадлага хийх эрх;
💰 Шилдэг төслүүдийг бодитоор хэрэгжихэд туслах санхүүжилтийн боломж;
🎁 Бусад төрлийн онцгой шагналууд;
ТӨСЛИЙН САНААГ ДАРААХ ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ. ҮҮНД:
1. SERVICES — ҮЙЛЧИЛГЭЭ
- Нүүдлийн соёл иргэншил, аялал жуулчлал хөгжүүлэх;
- Бүгдэд тэгш эрх, хүртээмжтэй. чанартай боловсрол;
- Дижитал боловсролын систем, yp чадвар дээшлүүлэх боловсролын платформ;
- Хотын болон хөдөөгийн хүн амын тэгш бyc байдлыг бууруулсан шийдэл;
- Ухаалаг технологид суурилсан бизнес соёлын үйлчилгээ;
2. FOOD AND AGRICULTURE – XYHC ХӨДӨӨ АЖ АХУЙ
- Хүнсний аюулгүй байдлыг сайжруулсан;
- Аюулгүй, органик тэжээллэг хүнсний хангамж;
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх;
- Хөдөө мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх;
- Дотоодын хүнсний хэрэглээний хэрэгцээг хангах;
3. FINANCIALS - CAHXYY
- Эдийн засгийг эрчимжүүлэх уян хатан, тоон технологид суурилсан, олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх;
4. HEALTH CARE — ЭРҮҮЛ МЭНД
- Чанартай хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоо
- Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг өргөжүүлэх
- Уламжлалт анагаах ухаан, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх
- Дижитал эрүүл мэндийн үйлчилгээ
5. INFRASTRUCTURE — ДЭД БҮТЭЦ
- Хотын дэд бүтцэд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, ухаалаг технологийн инновацыг нэвтрүүлэх
- Барилга байгууламжийн хүрээнд асуудлыг шийдсэн шийдвэр олох
Бүртгэл үргэлжлэх хугацаа : 2025.03.13-2025.03.31
Дэлгэрэнгүй мэдээллийг SPARKDAY MONGOLIA хуудаснаас авах боломжтой
Холбогдох дугаар: 8818-6235, 8889-8765