Иргэн 1%-ийн татвар төлөх тухай цахим өргөдөлд өнөөдрийн байдлаар 34 мянган хүн гарын үсэг зуржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 20-нд үүсгэн иргэдийн саналыг авч байна. 

Өргөдлийг санаачилсан иргэн Р.Шинэгэрэл "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах, иргэн баян бол улс хөгжинө! Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1% болгож бууруулах. Үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого" хэмээн тайлбарласан байна. 

Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail...

зураг
 

Тэрбээр 100,000 хүний цахим гарын үсгийг цуглуулахаар зорьж буй бөгөөд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 34,523 хүн дэмжээд байна. Хэрэв хүчинтэй хугацаанд зорьсон тоондоо хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
158
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
93 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг