Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр “Хөтөлбөрийг нь Цалинтай ээж гэж нэрлэчхээд өгч байгаа тэтгэмж нь цалингийн болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоогүй болчхоод байгаа. Энэ чинь тэтгэлэг юм. 0-3 хүртэл насны хүүхдээ харж байгаа ээж нарт энэ тэтгэлгийг өгдөг. Улсын хэмжээнд 170 мянга орчим ээж энэ тэтгэлгийг авдаг.
Одоо Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина. Бид халамжийн хөтөлбөрүүдээ эргэн харах шаардлагатай байна. Хүүхдийн мөнгө ч гэсэн халамж шүү дээ. Улсын хэмжээнд жилд 2.4 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Үүний 1.7 их наяд нь хүүхдийн мөнгө.
Цалинтай ээжийг би халамж гэж харахгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд байх ёстой.
Бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг хүүхдийг нярай байх үед ээжид нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол яригдаж байгаа.
Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр “Цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөг болгоно” гэж ярьж болохгүй.
Би Д.Үүрийнтуяа гишүүнийг ийм үндэслэлгүй юм ярьсан гэж бодохгүй байна. Өөрөө эдийн засагч, доктор хүн шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
|