Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн, гуравдугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлөх ажил хийгдэж эхэлжээ.

Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын/ГУББГ/ лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг. Иймд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй учир болзошгүй эрсдэлээс сэргийлж, гүүрийг яаралтай албадан чөлөөлж байгаа аж.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг