Уншиж байна ...

Өнөөдөр МОНГОЛ ХҮН сансарт ниссэний 44 жилийн ойн өдөр

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр тохиож буй.

Батлан Хамгаалах Яамнаас энэхүү өдөрт зориулан гаргасан мэдээлэлдээ "1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22 цаг 59 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ" гэжээ.

БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон түүхтэй. 

Түүнчлэн хоёр улсын хамтарсан баг сансарт ниссэний ач холбогдлын талаар Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамны мэдээлэлд "Тухайн үед нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байжээ.

Тус нислэгээр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улс болон ашигт малтмал, амьтан судлал зэрэг газар зүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зураг нь олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан" гэж онцолсон байв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАХА
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа