ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цахилгаан автомашины зах зээл өнгөрсөн сард 76 хувиар өссөн ч Теслагийн борлуулалт 50 хувиар буурав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард дэлхий даяар цахилгаан болон хосолсон (хайбрид) хөдөлгүүртэй автомашины борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 50 хувиар өсөж, 1.2 сая ширхэгт хүрснийг Rho Motion зах зээлийн судалгааны байгууллага өчигдөр зарлажээ.

Хятадын зах зээлийн 76 хувийн өсөлт үүнд голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард дэлхий даяар борлогдсон цахилгаан хөдөлгүүрт автомашины дөрөвний гурав очим нь Хятадын зах зээлд оногджээ.

Хятадын BYD компани 2023 оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын Теслаг гүйцэж, бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болж байв.

Энэ оны эхний хоёр сард тус компани цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт нийт 133,361 ширхэг автомашин борлуулжээ.

Үүнээс гадаадад экспортолсон цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо нь хоёрдугаар сард 67,025 хүрч, жилийн өмнөхөөс хоёр дахин өсөж, сүүлийн гурван сар дараалан дээд амжилт тогтоосон байна.

Харьцуулбал хоёрдугаар сард Тесла компани Хятадын зах зээлд 30,688 ширхэг автомашин борлуулсан нь жилийн өмнөх мөн үеэс 50 гаруй хувийн бууралт болжээ.

Энэ оны нэгдүгээр сард өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад 49.2 хувиар борлуулалт нь буурсан юм. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын бууралт нь өмнөх сараасаа хурдассан байна.

АНУ, Европын эрх баригчид зах зээлээ хамгаалахын тулд Хятадын цахилгаан автомашинд импортын өндөр босго тавьсан ч ийм үр дүн үзүүлжээ.

Тухайлбал Европын Холбоо өнгөрсөн оны аравдугаар сард Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад дээд тал нь 35 гаруй хувийн импортын татвар оноосон бол АНУ, Канадын засгийн газрууд 100 хувийн татвар оноосон.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг илүү өсгөхөөр сүрдүүлж байгаа.

“Өндөр татварыг үл харгалзан BYD компанийн дотоод болон гадаад зах зээлийн тэлэлт удаашрах шинжгүй байна” гэж Rho Motion компанийн өгөгдлийн менежэр Чарльз Лестер хэлжээ.

Хятад улс одоогоор цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхож, дэлхийн батарейн зах зээлийн дөрөвний гурвыг хангаж байгаа.

Цахилгаан автомашин угсрахад шаардлагатай бусад бүх эд ангийн гуравны хоёрыг Хятадын үйлдвэрлэгчид хангадаг болжээ.

Энэ оны эхний хоёр сарын хугацаанд Европын зах зээлд 500,000 цахилгаан автомашин зарагдсан нь жилийн өмнөхөөс 20 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Умард Америкийн зах зээлд ижил хугацаанд мөн 20 хувиар өсөж, 300,000 ширхэг зарагджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.43] 2025/3/14
Ирээдүйшд ч гэхшиг муу лалрын хужаа шээс
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.102] 2025/3/14
Хужаагийн сэгээр яадаг юм
0 | 1 Хариулах
Www [66.181.183.127] 2025/3/14
Musk biznese hiigeel zvgeer yawjaahgui
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.147] 2025/3/13
хятад машин үйлдвэрлэгч нар салоны дотор бодит товчлуурууд гоё байдаг гэдгийг сайн ойлгоогүй л юм шиг байна, нүүрээр дүүрэн мэлийсэн том том дэлгэцүүдээр үхсэнээ хийхэв дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.152] 2025/3/13
Хятадын машин унаж байхаар Оросын лада , газ 24 , зил 130 унаад явсан дээр байхааа
4 | 0 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/3/13
huzaagiin hognii uneng udahgui medegdenee
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/13
МАНАЙ АНУСИКУУДЫН ХУВЬД ГУНИГТАЙ Л МЭДЭЭ БАЙНА. ГЭХДЭЭ БОДИТ ҮНЭНИЙГ ЯАЛТАЙ БИЛЭЭ
0 | 2 Хариулах
Зочин [122.201.31.208] 2025/3/13
Tesla ч хятадад зах зээлээ булаалгаж байгаа юм байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.78] 2025/3/13
манай төмөрийн сэг хэрэглэгчдэд энэ мэдээлэл ямар хэрэгтэй гэж шинэ машин унадаг улсад л хамаатай байхдаа тэгээд ч тэртэй тэргүй хятад ялах нь тодорхой болцон тоглоом шүүдээ
2 | 4 Хариулах
Зочин [202.126.90.88] 2025/3/13
Хятадууд Tesla гнэг жилийн дотор бараа сураггүй хаяна
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/13
Хятад руугаа зайлаа. Мөрөөдсөн орк вэ?
1 | 3 Хариулах
Зочин [103.80.211.131] 2025/3/13
Угаасаа трамп элон хоёр нүд хуруу хийчихлээ.
0 | 1 Хариулах
Зочин [24.134.22.209] 2025/3/15
Хааяаа тиймаа яана вэ хужаа минь ээ зайлнуу нутаг руу гаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/13
Хятадууд өөрийн үндэсний машинуудаа авах дургүй гадаад машин авахын хүслэн болсон байдаг. Хятад машины бодит төрх энэ юм. Харин манай хэдэн инфлүүнсэрүүд хятад машин шиг сайхан машин байхгүй, энэ нь ч гоё тэр нь ч гоё гэсээр хэдэн төгрөгний төлөө хятадууд нь ч унадаггүй машинуудыг бидэнд шахаж байна. Монгол хүн та хятад машин авах гэж байгаа бол сайн бодож хятад машинаас татгалзаарай. Ай даа хэцүүхэн эд юм байна шүү.
3 | 3 Хариулах
Зочин [202.126.88.216] 2025/3/13
Өөрөө буруу жолоотой хуучин машины ченж юмаа да хэ хэ....
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.13] 2025/3/13
Хятадад сар амьдарсан юмуу
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/13
Өнөөдөр хятадын олон зуун автомашин үйлдвэрлэгч дундаас зөвхөн төрийн өмчит BYD компани л ашигтай ажиллаж байна. Тэр нь ч эргэлзээтэй хятадууд ямар бодит тоо баримт гаргах биш, амандаа орсон тоогоо л хэлнэ. Хятадын хамгийн том машин үйлдвэрлэгч болох BYD компанийн машинууд олноороо зам дээр шатаж зорчигчдоо дотор нь түгжиж, тог цахилгаан нь доголдож, дотроо байгаа хүнээ алсан ч хэрэг ч гарсан. Ганц нэг машин доголдож эвдрэлгүй яахав гэж хэлэх хүмүүс бий. Гэхдээ тэр компанийн сул зогсож байсан машинууд дэлбэрээд байр нь бүхэлдээ шатсан тохиолдол гарсан. Хятадын засгийн газраас уг хэргүүдийг нуун дарагдуулж, хохирсон, нас барсан хүмүүсийн ар гэрүүдийг заналхийлж хэргийг намжаадаг. Хятадын хамгийн шилдэг хамгийн том компани нь ийм байхад бусад нь ямар байх нь ойлгомжтой.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/13
Бодит төрх нь илчлэгдсэн хятад машинуудыг худалдан авах хүнгүй болж, шинэ машин үйлдвэрлэгчдийн 90 гаруй нь дампуурав. Бодлого нь бүтэлгүйтэж дотооддоо машинаа зарж чадахаа байсан хятадууд зогсоол дүүрэн шинээр зэвэрч байгаа машинтай болсон. Тэр олон машинаа яахаа мэдэхгүй хятадууд тэдгээр машинуудаа эх нутгаасаа зайлуулах зорилгоор африк зүүн өмнөд ази хуучин зөвлөлтийн орнууд тэгээд монгол руу хамгийн хямд үнээр экспортлож эхэлсэн юм. Хятадын эрх баригчид томоохон зах зээл болох америк европ руу машинаа нийлүүлэх сонирхолтой байгаа ч америк улс хятад машины чанаргүй байдал хятадуудын цаад бодлогыг олж хараад хориг тавьчихсан. Европ ч мөн адил хятад машинуудын худалдааг хязгаарлах хууль тогтоомжийг гаргахаар ажиллаж байна.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.177] 2025/3/13
Хятадын засгийн газраас өөрийн хогийн машинаа дэлхийд экспортлох төрийн өмчит компаниудаа хүчээр дэмжих зорилгоор 2016 онд New Energy Vehicle бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Засгийн газар нь их хэмжээний мөнгө өгнө татвараас чөлөөлнө гэхээр мэдээж хурдан мөнгө олох сонирхолтой хүмүүс энэ боломжийг яаж алдах билээ дээ. Үүний дараагаар 500 гаруй хятад автомашин үйлдвэрлэгч шинээр байгуулагдаж юу юугүй гял цал болсон орчин үеийн царайтай машинууд гараад ирлээ. Шинэ үйлдвэрүүд мянга мянгаар нь хямдхан гялалзсан машинууд гаргаад эхэлсэн. Угийн чанартай машин үйлдвэрлэж чаддаггүй хятадууд яаран сандран шинэ технологид суурилсан машин үйлдвэрлэхээр яарах нь тодорхой биз дээ. Хятадууд доголдол ихтэй амархан эвдэрдэг, хяналтгүй товчлууртай хямдхан төмрийн сэг төмөр авснуудыг олноор үйлдвэрлэж эхэлсэн. Явах эд анги нь амархан эвдэрдэг, цахилгаан эд анги нь доголдолтой бүр шатаад дэлбэрээд эхэлсэн.
4 | 1 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Мааск ану, дэлхийн түүхэнд мөнхрөн үлдэх гавьяа бгуулж бгааг тураалууд яаж ч ойлгох билээ дээ гэжуагаа вахаха
0 | 3 Хариулах
Зочин [66.181.186.123] 2025/3/13
гомо ах ойлгодог мундаг юмаа
2 | 0 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Алышөө
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.128] 2025/3/13
Гомо нь хүн алж чадах уу хаха
0 | 0
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/13
ТЭНЭГ ГАРЧИГ ВЭ. ХЯТАДЫН ЦАХИЛГААН МАШИН ӨССӨН Ч ТЕСЛА БУУРАВ Ч ГЭХ ШИГ. ХОЁР ӨӨР ЮМЫГ ТЭГСЭН Ч ТЭГЛЭЭ ГЭДЭГ НЬ УТГАГҮЙ УНШИГДАЖ БАЙНА.
7 | 0 Хариулах
zochin [192.82.64.133] 2025/3/13
Tesla is made in China
2 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/13
Технокосмос хүн хүн төрөлхтнийг сансарт аваачих байтал улстөр гэдэг новшид орж хүнээ алдлаа
0 | 1 Хариулах
Зочин [172.56.16.241] 2025/3/13
Muskiin dvv ni hvrtel huwitsaagaa zarsan geheer tsaashid ch huwitsaa ni unana gsn vg. Eswel musk ceo ajilaa uguhgvi gvriij huwitsaagaa ulam vnegvidvvlj bgaad butsaaj hudaldaj awah arga bh
1 | 0 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Мааск ийн нэр хүндийг зохион бгуулалттай унагаах гэж оролдож бн. Ану иргэд хэрсүү болж энэ масс медиануудад угаалгахаа больсон ч манай тураалтанууд хөөрхий угаалгачих ёом дөө гэж вахаха.
0 | 8 Хариулах
Зочин [202.126.88.128] 2025/3/13
Маанагаа Амeрикт Тeслагийн борлуулалт эрс унасан. Хувьцаа нь ч навс унаж байна. Бодит үйл явдлыг чи эндээс мянга үгүйсгээд маанагтаад яах вэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.157] 2025/3/13
Маск Трамптай нийлвэл ийм үр дагавар гарна гэдгээ тооцсон болов уу
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.123] 2025/3/13
Маск улс төрд орж Трампыг дагаж далжигнаж байж компаниа дмпууруулах вий дээ. Бизнест хэрэглэгчдийн эрх ашгийг бодолцох ёстой байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.184] 2025/3/13
ХЯТАДЫН BYD 2024 ОНД 4 САЯ МАШИН БОРЛУУЛСАН
7 | 2 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Баруунчид хуужаа эз хэцүүдлээ дампуурлаа гээд бдаг тэгсэн өндөр өртөгтэй худалдан авалт нь өслөө гээд бдаг алиных нь зөв ёом бэ? вахаха
0 | 8 Хариулах
Зочин [66.181.182.46] 2025/3/13
Аль аль нь зөв энийг чинь л эдийн засаг гэдэг юм нэг нь муудахаар ташраараа сүйрдэг гэж ойлгодог чам шиг шугаман дарааллаар сэтгэдэг хуяанууд ийм юм ойлгоход нэлээд боловсрол хэрэгтэй
9 | 1 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Вахаха гэвч танай тархи угаагчид үүнийг fiscal stimulus effect гэж тайлбарлаж буй ч govermnent money supply бага, personal consumption expenditures, economic health indicator өндөр гараад бгаамдаа гэжуагаа
0 | 2 Хариулах