Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв.
Засгийн газрын хуралдаанаас гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт буюу шинийн 4, 5, 6-ны өдрүүдэд бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа.
Бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн гурван хоногийг энэ ондоо багтаан аль ч үед нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон байна.
Ташрамд дурдахад, энэ жилийн билгийн тооллоор цагаан сарын шинийн 1-н тасарч, шинийн 2-ноос золголт эхэлж буй. Гуравдугаар сарын 1, 2-ны өдөр буюу Бямба, Ням гарагт амраад гуравдугаар сарын 3-ны өдрөөс төрийн байгууллагууд хэвийн ажиллаж эхлэх шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргаад байсныг ийнхүү өөрчлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!