• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

300 орчим өвчтөнөө хүчирхийлсэн мэс заслын эмчийн шүүх хурал Франц улсад эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бараг 300 өвчтөнөө ухаангүй болон биеэ хамгаалах чадваргүй байх үед нь хүчиндсэн мэс заслын эмчийн шүүх хурал Даваа гарагт Франц улсад эхэлжээ.

74 настай шүүгдэгч Жоэл Ле Скуарнек дөрвөн хүүхдийг хүчирхийлсэн хэргийнхээ 2020 онд сонссон ялыг одоо шоронд эдэлж байгаа юм.

Өчигдөр эхэлсэн хурал нь 1989-2014 онуудад мэс заслын дараа хүчиндүүлсэн, бэлгийн халдлагын хохирогч болсон 299 өвчтөний хэргийг шүүх зорилготой.

Тэдгээрийн 256 нь хохирогч болохдоо 15 нас хүрээгүй байжээ. Хохирогчдын хамгийн залуу нь нэг настай, хамгийн ахмад нь 70 настай байсан байна.

Ердөө хоёр сарын өмнө олон жилийн турш эхнэрээ өндөр тунтай эмийн тусламжтай мансууруулаад бусдад хүчиндүүлдэг байсан Доминик Пеликотын шүүх хурал Францын нийгмийг доргиож байсан юм.

Пеликоттой адил Ле Скуарнек нь хохирогчдын нэр, нас, хаяг, яаж хүчирхийлүүлсэн зэргийг тэмдэглэж, гэмт хэргээ баримтжуулдаг байжээ.

Ле Скуарнекийн шүүх хурал нээлттэй зохион байгуулагдах бол долоо хоног үргэлжлэх хохирогчдын мэдүүлгийг сонсох үйл ажиллагаа хаалттай горимд явагдах юм байна.

зураг
 

Хэрвээ шүүх буруутайг нь тогтоовол тэр 20 хүртэл жилийн хорих ял сонсоно. Францын хуулиар нэгж ялын хугацааг хохирогчийн тоогоор үржүүлдэггүй.

“Нэг хүн маш олон хүнийг хохироосон гэдэг утгаараа ч тэр энэ бол гарцаагүй Францын түүхэнд хамгийн томд тооцогдох хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг юм” гэж шүүхийн албаны хүн ярьсныг Францын “Le Figaro” өдөр тутмын сонин уламжилжээ.

Хохирогчид болон хүүхдийн эрхийг хамгаалагчид энэ хэрэг нь Францын хууль эрх зүйн тогтолцооны цоорхой, дутагдалтай талыг харуулж байгааг онцолж байна.

Тухайлбал Ле Скуарнек 2005 онд хүүхдийн садар самуун зураг хадгалж байсан хэргээр шийтгүүлсэн ч дараа нь тэтгэвэрт гарах хүртлээ олон жил ажиллаж байжээ.

2004 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо энэ талаар баримтыг Францын талд дамжуулснаар хэрэг илэрч байсан гэнэ.

Энэ хэргийнхээ төлөө тэр дөрвөн сарын хорих ял сонсож байжээ.

Дараа нь тэр өөр хотод шилжихэд эмнэлгийн удирдлага гэмт хэргийн түүхийг мэдэж байсан ч ажилд авч байсан байна.

Ле Скуарнек энэ мэтээр хоёр хотын эмнэлэг дамжин ажиллаад 2017 онд тэтгэвэртээ гарч байжээ.

Дуулиант шүүх хурлыг сурвалжлахаар 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 260 гаруй ажилтан өчигдөр Францын баруун бүсийн Ван хотод цугларсан юм. Шүүхийн шийдвэр зургаадугаар сарын эхээр гарах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.46] 2025/2/26
Франц гаж донтонгуудаар дүүрчээ.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.77] 2025/2/25
Ene lalar neg nastai huuhdiig yaaj huchirhiildeg bnaa
4 | 1 Хариулах
Зочин [87.92.165.107] 2025/2/25
Европд гадуур явж бхдаа нохойнуудтай тааралдахад хошуувч энэ тэр бхгүй эзэд нь хөтөлж явдаг. Нөгөө аймар аймар зодооны нохойнуудыг хариугүй биетэй охид бүсгүйчүүд хөтөлцөн явж бдаг. Тэгээд ямар хүмүүжилтэй мундаг юм бэ гэсэн чинь сүүлд ойлгохно ээ тэр нохойнууд засуулцан бдаг юм б. Жижиг хавнууд л хоорондоо таарвал хуцалдана уу гэхээс аварга томууд яадаг ч үгүй. Анхнаасаа үржүүлэх зорилгоор тэжээгээгүй болохоор засуулчдаг юм б. Энэ хүчинддэг гаруудыг тэгээд засаад хаячвал секс мекс бодогдохгүй хүүхдүүдийг сэтгэл санаагаар гэмтээхгүй мөн амараа. Даавар нь цаанаас нь хатгаад хүчиндмээр санагдаж бгаа шд. Эсвэл багын сэтгэл санааны гэмтэлтэй бас нэг гажиг юманд хүчиндүүлсэн ч бдаг юм уу. Маниусын мэдэхгүй юм зөндөө бгаа. Эрэгтэй хүний нэг зовлон чин үхэн үхтлээ бэлгийн чалх нь их багаар бдаг гэжүгаа.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/2/25
Макрон ч бас хөгшин эрд хүчиндүүлсээр бгад одоо гэр бүл болчихсон.
8 | 0 Хариулах
MGL [202.126.89.241] 2025/2/25
gaj ulsuud. buzaruud
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2025/2/25
С.Мөнхцэцэгийн ганц дуртай сэдэв.
3 | 0 Хариулах
Зочин [87.249.132.143] 2025/2/25
hehe
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.49] 2025/2/25
Манайд хүчин гардаггүй охид хүүхнүүд хэзээний гадны гудас болцон байдаг дургүй хүрсэн эсвэл азгүй хүмүүсийг шууд гүтгэн шоронд хийлгэдэг муу аргатай
4 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/25
Манайд өгзөг Одбаяр мэт нь шийтгэлгүй бүр Хонконгод консулаар явдаг.
10 | 0 Хариулах
Зочин [172.58.167.51] 2025/2/25
Manai nuguu gandangiin lamhai nariig hvchinddeg hereg yasn be choijamts salhgvi zuuraldaad bsn bushuuhan ajilaa uguud alga bolson
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.106] 2025/2/25
ЯМАР БУЗАР ЗАВААН ЮМ УНШЧИХАВ ДАА! НҮД ӨВДЧИХЛӨӨ! ГАНЦ 0.5 УУЖ БИЕЭ АРИУТГАХААС ДАА!
10 | 1 Хариулах
[103.57.95.172] 2025/2/25
өөрийгөө хагас батцагаандана гэнээ 🙀
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.133] 2025/2/25
Ардчилсан америк европт хүчин аллага хулгай дээрэм гарах нь түгээмэл байдаг.
4 | 4 Хариулах
Зочин [133.106.148.252] 2025/2/25
Orost ymarch gemt hereg gardaggui biz boduul
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.133] 2025/2/25
Одоогоос арван жилийн өмнө швед аз жаргал аюулгүй орны индексээрээ дэлхийд тэргүүлж байсан бол одоо швед улс аз жаргалгүй аюултай орон болсон байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/25
Коммунистууд зүгээр таг нуучихдаг юм
0 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/25
Дээр нэг насанд хvрээгvй охин дээр цувраад байсан монголын цагдаа нар юу болсон бэ? Монгол улс яагаад ийм Хойд Солонгос шиг муу юмаа нуун дарагдуулаад байдаг юм бэ? Ходоод хагаравч тогоон дотроо? Хятад гэтэл Монголоос илvv ил тод байх юм, жишээлбэл нэг Япон хvvхэд хутгалуулаад vхэхэд дэлхий тэр даяараа мэдсэн.
19 | 0 Хариулах
Зочин [103.212.117.24] 2025/2/25
Монголыг маань муулахгүй бол нойр нь хүрдэггүй хуцяо бнда энэ бол Францад гарсан хэрэг
3 | 6 Хариулах
Zochin [59.153.114.85] 2025/2/25
Yal avaagui ungursuun neg n 4 sariin tensen avsan bailuudaa barag biye unelegch gd zarlatsan shde jaahan ohiniig gunigtai shvv
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.227] 2025/2/25
Монголыг бодвол хэрэгтнээ бариад шийтгэлийг нь оноогоод нэр усыг нь зарлачихдаг улс шиг улс байна оо.
6 | 1 Хариулах
Зочин [207.244.71.78] 2025/2/25
Оросын ерөнхийлөгч ч бас олон хүүхэд зүгээр хулгайлаагүй. Олон түмний нүдэн дээр хүүхэд шалдалж үнсэж долоож байсан бичлэг нь муухай харагдаж байсан.
1 | 5 Хариулах
Зочин [139.5.218.197] 2025/2/25
БАРИМТТАЙ ЯРЬНА ШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.77] 2025/2/25
Saihan pisdaa ve
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.197] 2025/2/25
МАНАЙ МАКРОН ЭНЭ ТАЛ ДЭЭР ЯАЖ БАЙГАА БОЛАА ? ГАЙГҮЙ БАЙГАА
3 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2025/2/25
Kanadiin erunhii saidtai tsug ulaan mahaa ergetel goshnogduulj bgaa.
1 | 0 Хариулах