ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны дэлхий рүү хардаггүй талын ховор дүрс бичлэгийг Blue Ghost станц ирүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг Firefly Aerospace хувийн компанийн зохион бүтээсэн “Blue Ghost” нэртэй судалгааны станц хоёрдугаар сарын 13-ны өдөр сарны тойрог замд амжилттай нэвтэрсэн юм.

Тэр үеэс хойш уг станц сарны гадаргын дүрс, гэрэл зургуудыг ирүүлсээр байгаа.

Хамгийн сүүлд уг станц сарны дээд өндрийн тойрог замаас нам өндрийн тойрог замд шилжиж, сарны гадаргаас 120 км зайд хүрснийхээ дараа дэлхий рүү хардаггүй талынх нь ховор дүрс бичлэгийг ирүүлжээ.

“FireFly компанийн Blue Ghost станцын хамгийн сүүлийн ирүүлсэн сарны дүрс бичлэг үнэхээр гайхалтай. Мэдээж бид энэ зураглал ямар харагдах талаар төсөөлөлтэй байсан. Гэхдээ өөрсдийн бүтээсэн сансрын хөлгөөс авсан сарны тогоонууд, хад чулуунуудын дүрсийг хараад үнэхээр их урам зориг авч байна. Шаргуу хөдөлмөрлөсний эцэст бидний зорилго биелэхэд ямар ойрхон ирснийг харах сайхан байна” гэж станцыг бүтээсэн инженерүүдийн ахлагч Жозеф Марлин хэлсэн байна.

FireFly компанийн станц хоёрдугаар сарын 8-ны өдөр дэлхийн тойрог замаас гарч, саранд хүрэх алс холын аяллаа эхлүүлсэн юм.

Дэлхийгээс сар хүртэлх зай дунджаар 384,400 км орчим байдаг.

Одоо Blue Ghost станц сарны тойрог замыг туулах 16 хоногийн аяллынхаа талыг дуусгаад байгаа бөгөөд гуравдугаар сарын 2-ны өдөр газардах оролдлогоо эхлүүлнэ.

Тус станц НАСА-гийн саран дээр хүн буулгах Артемис төслийн судалгаанд зориулсан 10 багаж төхөөрөмжийг тээвэрлэж яваа юм.

Blue Ghost станц сарны дэлхий рүү харсан талын зүүн ирмэг дээр орших “Mare Crisium” нэртэй, 483 км өргөн хэмжээтэй эртний тогоон дотор газардана.

Станц газардсаны дараа дэлхийн хэмжүүрээр 14 хоног ажиллаад амрах горимд шилжих бөгөөд энэ нь сарны хүйтэн урт шөнө эхлэхтэй холбоотой.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.32] 2025/2/25
mongol dendvv hotsorgdson
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.88] 2025/2/25
БУСАД УЛС ОРНУУД АЛЬ 384400 КМ-ИЙН ЦААНАХ САР ЛУУ МОДУЛИА ХӨӨРГӨЧИХӨӨД БАЙХАД ХОЙД СОЛОНГОСЫН ПУУЖИН ДӨНГӨЖ Л 7-ХОН МЯНГАН КМ-ИЙН ӨНДӨРТ ХӨӨРДӨГ ГЭХЭЭР ХОЙД СОЛОНГОС ДЭНДҮҮ ХОЦРОГДЧИХСОН ДЭНДҮҮ МАРААЛЫН ЭЛЭГДЭЛД ОРЧИХСОН УЛС. ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ НЬ Ч АЛЬ 60;70-ААД ОНЫ ҮЕИЙН ХОЦРОГДСОН ТЕХНОЛОГИ, ЭЛЭГДЭЭД ХУУЧИРЧИХСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
2 | 3 Хариулах
Зочин [103.212.162.196] 2025/2/26
Монгол феодалын нийгэмдээ явж байгааг юу гэхэв, юун хойт Солонгос?
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.116] 2025/2/26
Монгол бол ядаж л нээлттэй чөлөөтэй 4G 5G интернэт нэвтэрсэн. Монголд хүн болгон интернэт хэрэглэж байхад хойд солонгос 7-хон мянган интернэт хэрэглэгчтэй шүү.
1 | 1 Хариулах
Баагий [139.5.219.232] 2025/2/26
Эх орноо хөгжүүлэхэд л бод.Ядаж хойгууд шиг машин техник,цөмийн зэвсэг хийчхээд шүүмжилж үз.Өөр орныг үзэн ядмаар өөрөө хэн билээ юу чаддаг билээ гэдгээ сайн бод.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.117.116] 2025/2/26
Өлсгөлөн ядуу, улны гуйлгачин хойд солонгосчуудад монгол баян хөгжингүй эрх чөлөөтэй санагддаг юм шүү.
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.56] 2025/2/26
Газрын татах хүчнээс салах гэж хэдэн км өдөрт гарч байж цааш сансрын хурдаар түлш хэрэглэхгүйаялдагийг мэдэх үү өөрөө.мэдэхгүй юмаа бурах ичгэвэртэй шүү. Сар луу хөөргөх цойлуур хойд Со гийн тив алгасагч пуужин 2 нэршил пуужин гэх боловч үүрэг нь өөр юм.хойд Со энэ пуужингаа цойлуур болгочихвол бас л ялгаагүй сансарт гарчихаж болно .7000 км гэдэг бол ер нь сансар судлалд пуужин хөөргөхөд хангалттай технологи гэсэн үг шүү.хоцрогдсон гэвэл эндүүрэл байх шүү.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.29.129] 2025/2/25
delhiin teneguuded iim yum uzuuleel itguulchihne haha
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.129] 2025/2/25
ene hud shaajee
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.26] 2025/2/25
бидний агуу их эзэн чингис хаан сарыг хүртэл эзэлж байсан бид ийм л агуу үндэстэн хүмүүний дээд.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/25
Ромбу гаригынхан бидэнд зөндөө зураг бичлэг явуулсан
1 | 0 Хариулах
Зочин [50.67.149.179] 2025/2/25
Наад тэнэг яриа чинь моодноос гарсан. Одоо болно. Зурагдсан пянз шиг нэг л юм ярихаа боль
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/25
Бид Ромбу гаригтай холбогдсон
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.197] 2025/2/25
САР ЯАХАВ ХАМГИЙН ОЙРХОН НЬ Л ЮМДАА ТЭРНЭЭС АШИГЛАХ ТАЛ ДЭЭР НЭЭХ ОНЦ ЮМ БАЙХГҮЙ БИЗДЭЭ, АНГАРАГ ДЭЭР МАЙХАН ЗООХ АЖИЛ ЮУ БОЛЖ БАЙНАА
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.56] 2025/2/26
Ирээдүйд Сар дээр бааз байгуулж байж ангараг руу хүн суурьшуулах станц байгуулах ганц арга байгаа юм л даа.юм уншдаг мэддэг болчихоод ийм юм ярьж бичиж байгаарай.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.8] 2025/2/25
Хөөрхий муу Луна-25 минь
2 | 1 Хариулах
MGL [66.181.189.124] 2025/2/25
ene sarnii bichleg etr bol unendee ymr HD ym be? sar unendee oirhon sanagdaj bn
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.44] 2025/2/25
odoo buzar orosiin trolluud orj ireed buzar orosoo magtaad bichne
2 | 4 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/2/25
Хүн төрөлхтөн тун удахгүй сар руу аяладаг болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.41.2] 2025/2/25
1969 onoos hoish odoog boltol saran deer buugaagui geheer l. Media marketing brain washing amerikuud jinhene utgaar ni heregjuuleh yumda. 2 iher ongots morgodog bas baina. Ene amerikuud ih aimar humuus yumaa.
2 | 3 Хариулах
С [66.181.190.189] 2025/2/25
Тархигүй оркууд л иим хуйвалдааны онолд итгэж түгээдэг Чи төрөхдөө тархигүй байсануу эсвэл тархиа өвчний учир авахуулчихсануу
3 | 5 Хариулах
Хүүкийн фэн боие [66.181.189.124] 2025/2/25
саран дээр суурьшиж газар аваад модон жорлогоо зооё байз!
0 | 1 Хариулах