Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаасаа чөлөөлөгдлөө

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 15
iKon.MN
МХБ-ийн гүйцэтгэх захирал асан
Х.Алтай

"Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн өмчийн хороо болон “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан тухай бид мэдээлж байсан билээ.

Харин түүний хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороо, “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Х.Алтай нь “МХБ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 1 сараас ажиллаж эхэлсэн юм.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлын үндэс суурийг тавьж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн туршлагатай нэгэн. Ажлын тайланг нь үзэх бол ЭНД дарна уу.

Одоо дараагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлан явуулах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулна.

Мөн сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх үүргийг ч хүлээх учиртай.