Уншиж байна ...

"Babybio" Optima 1 сүүн тэжээлийн 3 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг ЭМЯ анхааруулав

Г.Мөрөн, iKon.mn
3 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Babybio" Optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас анхаарууллаа.

Учир нь АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргасан гэв.

Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:

1. “BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 894408

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09

2. BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 900035

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12

3. “BABYBIO” Optima 1 – 400 гр

Цувралын дугаар: 900932

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408
  • “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035

Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна.

ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам