Уншиж байна ...

Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас мэдээллээ. 

Хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч болзошгүй тул уг зөрчлийг нэн даруй зогсоож, холбогдох хүмүүст хууль, эрх зүйн шаардлага тавин ажилласан байна. 

Мөн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн эрхийг хүндэтгэх, насанд хүрээгүй хүүхдээр зам дагуу худалдаа, наймаа эрхлүүлэхгүй байх талаар анхааруулга, зөвлөмж өгч, цаашид ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө хүргэжээ.