Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Тодруулбал залилагч этгээд иргэдийн банкны дансыг хууль бусаар ашиглан бусдад мөнгө дамжуулах, гаргуулан авах, цахим хэтэвчинд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлддэг.
Хэрэв та дансаа хууль бусаар ашиглуулсан бол хуулийн хариуцлага хүлээх тул дансны мэдээлэл, интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ хэнд ч өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!