Уншиж байна ...

"Үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг биелүүлээгүйгээс зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл"

Г.Мөрөн, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:47 2026/01/31

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийж байна.

Хууль, стандартын зөрчил:

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн

  • 11 дүгээр зүйлийн 11.1.1,
  • 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.

Мөн Амьтны тухай хуулийн

  • 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах,
  • 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.
Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Өмнөх шаардлага, хэрэгжилт:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгаврын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна.

Стандартын шаардлага:

“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д:

  • үзүүртэй, хурц ирмэгтэй,
  • зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй,
  • амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг.

Дээрх зөрчилтэй холбогдуулан:

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа

12:43 2026/01/31

зураг
 
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашааг давах үед буга гэмтсэн гэх дуудлагын дагуу Хамгаалалтын захиргааны Хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиж ажиллаж байна.

Газрын үзлэг болон бусад дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрснийг баримтжуулан хяналт шалгалтын ажил явуулж байна.

Одоогоор Богдхан уулын хамгаалалтын захиргаа, мэргэжлийн эмч нар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд мэдээллийг дахин өгөх болно гэж Богдхан Уулын Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.