Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренёр 2025” арга хэмжээнээс Грийн групп нь Мөнгөн Меркури цомын эзэн болсон юм.
Оны шилдэг ААН-үүд тугаа мандуулах ёслолын ажиллагаа 2026 оны 1 дүгээр сарын 30-нд болж, Грийн группийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл оролцлоо.
Үндэсний брэнд бүтээгч Грийн групп нь хүнс, үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд 1200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.
Бүрэн роботжсон технологи бүхий хоногт 100 тн хүчин чадалтай “Талын Монгол” экспортын үйлдвэрийг ашиглалтад оруулав.
Талын Монгол брэнд нь БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсуудад амжилттай экспорт хийж, олон улсын зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлж эхлээд байна.
Грийн групп нь 27 га талбайд Үйлдвэр технологийн парк байгуулж, 2000 гаруй ЖДҮ болон томоохон үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан ажиллаж байна.
Грийн группийн энэхүү амжилт нь хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчид төрийн бодлоготой уялдан ажилласнаар экспорт, ажлын байр, татварын орлого бодитоор нэмэгдэх боломжтой гэдгийг харуулсан бодит жишээ боллоо.
Итгэлт түнш, эрхэм харилцагч, үнэнч хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!