ААН, хувь иргэний зөрчлийг илрүүлэн 10,558 литр архи согтууруулах ундааг хурааж, устгалд оруулсан байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 9,626 аж ахуйн нэгж, 15,224 иргэнийг цагдаа, татварын албаны албан хаагчид хамтарч шалгажээ.
Шалгалтаар нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна. Улмаар 8,222 ширхэг буюу 10,558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: ЦЕГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

