Уншиж байна ...

Гранпри шагналт ТЭСО Групп шилдгүүдийн хамт тугаа мандууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 19 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ-аас бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг "Энтрепренер" арга хэмжээгээр шалгаруулдаг. Үндэсний баялаг бүтээн байгуулагч ТЭСО Групп түүхт 30 жилийн ойгоо угтан "Энтрепренер-2025" арга хэмжээний Алтан меркури буюу Гранпри шагналыг хүртсэн билээ.

Өнөөдөр Гранпри шагналт ТЭСО Групп болон Шилдэг 10 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниуд тугаа мандуулах хүндэтгэлийн ёслол боллоо. Шилдгээр тодорсон аж ахуйн нэгжийн удирдлагууд байгууллагынхаа лого, бэлгэдэл бүхий тугийг нэгэн зэрэг хамтдаа өргөн залдаг ба бүтэн жилийн турш өөрсдийн амжилт алдрыг дуурьсгаж, олон нийтэд сурталчлан таниулдаг.

ТЭСО Групп нь 1996 оноос анхлан бизнесийн гараагаа эхлүүлсэн ба 30 жилийн турш харилцагч, хэрэглэгчдэдээ инновацад суурилсан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх эрхэм үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, ТЭСО Индастриал парк гэсэн үндсэн 4 чиглэлд 30 гаруй салбар компанитай болтлоо өргөжин тэлжээ.

2025 онд ТЭСО Групп:

  • Технологийн дэвшилтэд үйлчилгээ болох “TINO SUPER APP”-ийг нэвтрүүлэн олон улсын зах зээлд гаргав.
  • Олон улсын жишиг экспортын үйлдвэр “ТЭСО Фүүдс парк”-ийг  ашиглалтад орууллаа.
  • Тогтвортой хөгжлийн хүрээнд “НЭГ ТЭРБУМ” төгрөгийн тэтгэлэг гардуулав.
  • Монголд анх удаа Европ стандартад бүрэн нийцсэн “ЕВРО БАЗАЛЬТ” чулуун хөвөн дулаалгын үйлдвэрийг ашиглалтад оруулсан зэрэг салбар бүрдээ түүчээлэн ажиллалаа.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

ТЭСО ГРУПП - ХАМТЫН ҮНЭ ЦЭН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.