Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Оны өмнөхөн ТӨХ-ны хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ.
Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болголоо гэж үзсэн болохоор өргөдлөө өгч байна
Энэ талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай холбогдож тодруулахад, “Намайг огцруулаагүй ээ. Би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан. Энэ сарын дундуур манай ТУЗ хуралдаад шийдвэрлэх байх” гэсэн юм.
Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаанаа “Зорьсон ажлуудаа хийж дуусгалаа. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болголоо гэж үзсэн болохоор өргөдлөө өгч байна” хэмээн тайлбарлаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!