Уншиж байна ...

Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Mongolian Wrestling Federation хуудсаас авав

Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртжээ.

“Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд Олон улсын хэмжээний мастер Л.Сэргэлэнбаатар, 1999 онд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй.

зураг
 

Энэхүү амжилтын талаар Монголын Чөлөөт Бөхийн холбооноос "27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрж, Монгол бөхийн нэр төрийг ийнхүү дэлхийд дахин дуурсгалаа. Б.Мөнх-эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуу байдлаар хожсон нь дэлхий нийтэд хүчтэй мэдэгдэл болж чадлаа. Энэхүү амжилтаа бататган улам хичээж спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэжээ.

Мөн тус тэмцээнд Үндэсний Шигшээ Багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол 65кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт Олон улсын хэмжээний мастер Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн эзэн болсон байна.

зураг
 

 

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо