Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох Ultimate Fighting Championship (UFC)-д тулалдах эрх авахын тулд "Road To UFC" тэмцээний шигшээд тунаж үлдсэн Б.Намсрай Австралид ээлжит тулаанаа хийхээр бэлдэж байв.
Тэрбээр Шинэ Зеландын тамирчин Аарон Таутай ирэх сарын 1-ний Ням гарагт тулалдах байсан ч өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул тулаан цуцлагджээ.
UFC холбооны Flyweight жинд тулалдах тамирчдын жингийн дээд хязгаар 57.1 кг байдаг. Манай тулаанч Б.Намсрай жиндээ орсон боловч А.Тау 58.5 кг жинтэй байсан тул хасагдсан байна.
Холимог тулаанд жингийн зөрүүгээс болоод тулаан цуцлагдвал нөгөө тамирчинд урамшуулал олгох, жиндээ ороогүй тамирчинд торгууль оноох зэрэг арга хэмжээ авдаг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!