ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХНН: ЕБС-ийн сурагчдыг төмөр замын гармаар аюулгүй нэвтрэхэд нь анхаарч байна

ikon.mn
2026 оны 1 сарын 30
IKON.MN
Зураг зураг

“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Ю Би Пи” ХХК-тай хамтран 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дэвтрээр дамжуулан хүүхэд багачуудад төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх зөв дадал олгоход анхааран ажиллаж байна.

Тодруулбал, 1 сая ширхэг 12 хуудастай дэвтэр дээр төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх сэрэмжлүүлгийг байршуулж хэвлэсэн байна. Мөн эх хүүхдийн дэвтэр буюу ягаан дэвтэрт гармын сэрэмжлүүлгийг хэвлэжээ.

Цаашдаа сурагчийн дэвтэр дээр төмөр замын гармын аюулгүй байдлын талаарх мэдээллийг багтаасан QR код болон AR контент байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.