ОБЕГ: Он гарснаас хойш мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага бүртгэгдээд байна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зургаан удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.
Үүнээс
- Хөвсгөл аймагт дөрөв,
- Дархан-Уул аймагт нэг,
- нийслэлийн Багануур дүүрэгт нэг тохиолдол гарсан байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

